Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”
Дуу хөгжим

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

Урлаг Урлаг24/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны гэгээн дурсгалыг мөнхлөх зорилго бүхий “Тэмээн дээрээс Наран ойрхон” хүндэтгэлийн тоглолт “UG palace”-д тавдугаар сарын 16-ны өдөр болох бөгөөд гол зорилго нь түүний хөшөөг сүндэрлүүлэх аж.

“Сум, аймаг болгон нэг “Адраа”-тай байна”

Ардын жүжигчин, дуучин С.Батсүх “П.Адарсүрэнгийн сайхан дуунуудыг одоогийн залуус дуулсаар байна. Сум, аймаг болгон нэг “Адраа”-тай байна. Тэр чин сэтгэлээ дуугаараа дамжуулан гаргадаг. Дуун дотроо жаргаж, урлагаа нэгт өөрийнхөө амьдралыг хоёрт тавиад зүтгэж явсан юм. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл амьд мэт дуунууд нь эгшиглэсээр байна. Тэр сэтгэлдээ хэлтэй, өөрийн гэсэн мөн чанартай. Дуулахаас гадна шүлгээ бичнэ, хөгжмөө тоглоно төрмөл авьяастай нэгэн байсан юм.

Монголын ард түмэн П.Адарсүрэнгийн сургийг нь сонссон даруй л ирээд үздэг байв.  Хүний сэтгэлийн хандив багаддаггүй. Монголчууд хайртай дуучнаа очиж хардаг хөшөөтэй болъё” гэв.

Дуучин О.Энх-Эрдэнэ “Миний үеийнхэн энэ хүнийг бодитоор нь харж байгаагүй ч үлгэр домог шиг түүх, дууг нь сонссон байдаг. Миний хувьд энэ хүний дууг үргэлж сонсож, суралцаж явдаг. Хөшөө нь сүндэрлэх гэж байгаад баяртай байна. Бүгд сэтгэлээсээ дэмжээсэй” гэв.

“Түүний дуунуудыг хол замын уртад сонсож аав ээж, ах дүүгээ дурсан хүүхэд насаа нөхөн санах шиг сайхан хань бараа гэж байхгүй”

Сэтгүүлч Б.Энхцэцэг “Гурван жилийн өмнө Амартайвантай аавынх нь тухай хөргийг бичих гэсэн юмаа гэж ярилцсанаас хойш П.Адарсүрэн гэдэг хүний ах дүү ч юм шиг, нэг газар нутаглаж байсан айл саахалт ч юм шиг сэтгэгдэл төрдөг болжээ. Түүний дуунуудыг хол замын уртад сонсож аав ээж, ах дүүгээ дурсан хүүхэд насаа нөхөн санах шиг сайхан хань бараа гэж байхгүй.

П.Адарсүрэнгийн хүү Амартайван зүгээр нэг аавыгаа хайрлахаас гадна ардын дуу болон ард түмний өмнө түүний аавыг санан дурссан хүмүүсийн өмнө ямар их хүндэтгэлтэй амьдарч байна вэ. Ямар азаар би түүн рүү ярьж хөрөг найруулгаа бичсэн юм бэ гэж баярладаг.

П.Адарсүрэн бүх алдар гавьяаг авч, бидний төсөөлдөг шиг амьдралаар амьдарсан бол бид ингээд тойроод сууж байхгүй байсан. Бүх юм дутсан, халгиж цалгиад асгарсан, ямар нэгэн байдлаар хонхойгоод үлдчихсэн болохоор үүнийг дүүргэх гэсэн ард түмний сэтгэл нь энэ хүнийг үргэлжийн мөнхөд Ардын дуучин байлгах юм байна. Эгэл хэрнээ эгэлгүй хүний амьдрал ийм байдаг аж. Зүлгээгүй алмаз чадлынхаа хэрээр гялалзсаар байгаад хамгийн сүүлд нь ард түмнийхээ дунд өнгөрсөн. Тэр бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тиймдээ ч хөшөө дурсгалыг нь босгох эв нэгдэл, хайр, хүндэтгэл гарах хэрэгтэй юм” гэв.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026
Дуу хөгжим Урлаг

Женни, Тэйм Импала нарын хамтарсан “Дракула” дуу шуугиан тарьж байна

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

63 настай Деми Мур Каннд бүгдийг алмайруулав

15/05/2026

Найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа таалал төгслөө

15/05/2026

ФОТО: “Номын баяр-2026” эхэллээ

15/05/2026

Корлеоны гэр бүлийн түүхийг өгүүлсэн шинэ “Загалмайлсан эцэг” роман 2027 онд хэвлэгдэнэ

15/05/2026

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас цагийн шоунд BTS, Мадонна, Шакира нар үзүүлбэр үзүүлнэ

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.