Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг
Музей

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

Урлаг Урлаг30/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд 13 дугаар зууны үеийн Монголын түүхэн хүн Жамухын шарил, алтан бүс олдсон ч хадгалалт хамгаалалт хангалтгүй олон жил болж байгаа тухай мэдээлэл тархсан. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тайлбар гаргажээ.

Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Булган аймагт ажилласан Д.Наваан ахлагчтай баг бүрэлдэхүүн 1981 онд Сонгинохайрхан уулын салбар, Дадарт уулын энгэрт орших жижгэвтэр булшийг малтан судалжээ.

Булшийг 1.7м орчим малтахад толгой тал руу нь хөмөглөн талийгаачийг байрлуулсан оршуулга илэрсэн байна. Талийгаачид үйсэн хоромсого, сум, төмөр хутга, хос дөрөө, тогооны хагархай хэсэг дагалдуулж, алтан бүс зүүлгэн оршуулсан байжээ.

Нэрт археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан байна. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны баримт нотолгоогоор бүрэн гүйцэт батлагдаагүй, зөвхөн таамаглал төдий ажээ. Зарим эрдэмтэн газар орны байдал, булшнаас гарсан эд өлгийн зүйлсийг харьцуулан судлаад Түрэгийн үеийн булш байх боломжтой хэмээн таамаглал дэвшүүлдэг байна.

Уг булшнаас олдсон алтан бүс одоо Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд түр гэрээгээр “Чингис хаан” үндэсний музейн үзүүллэгт дэглэгджээ.

Харин оршуулгын бусад олдвор /хүний яс, төмөр эдлэлүүд, судалгааны дээжүүд/-ууд Монгол Улсын Их Сургуулийн Археологийн тэнхимд хадгалагдаж байгаа юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Ялалт” музей мянга гаруй үзмэртэй

22/08/2026
Музей Урлаг

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026
Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.