Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хамгийн ихээр стресс тайлдаг хамтлагаар “Linkin Park” тодорчээ
Дуу хөгжим

Хамгийн ихээр стресс тайлдаг хамтлагаар “Linkin Park” тодорчээ

Урлаг Урлаг30/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Стресс, сэтгэлзүйн ачааллаа бууруулахад хүмүүс ямар хөгжим сонсдог вэ гэх асуултад эрүүл мэндийн програм хангамж хөгжүүлэгч “Tebra”-гийн хийсэн шинэ судалгаа энэ асуултад тодорхой хариу өгч, “Linkin Park” хамтлагийг стресс тайлахад хамгийн тохиромжтой, шилдэг уран бүтээлчээр нэрлэсэн байна.

Мянга гаруй оролцогч стресс болон “хэт ачаалалтай” үедээ ямар хөгжим сонсдог талаар асуулга бөглөсөн бөгөөд 150 мянга гаруй дууг энэхүү судалгааны явцад шинжилсэн юм байна. Үүнээс гадна судлаачид 560 гаруй стресс тайлах плэйлист, сэтгэлзүйн эрүүл мэндийн холбогдолтой плейлистүүд доторх 155,626 дууны өгөгдлийг шинжилжээ.

Судалгааны дүнгээр тодорхой төрлийн дуу, хөгжмийн хэв маяг хүмүүс сэтгэлээ тайвшруулах үед тогтмол давтагдан гарч ирдэг нь ажиглагдсан байна. Оролцогчдын 35 хувь нь стрессээ тайлах гол арга нь хөгжим гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн судалгаанд оролцогчдын 72 хувь нь “хөгжим сонсох нь сэтгэлзүйн байдалд бодитоор эерэг нөлөө үзүүлдэг” гэж хариулсан байна.

Стрессийн үед хамгийн их сонсогддог уран бүтээлчдийн жагсаалтыг “Linkin Park” хамтлаг тэргүүлжээ.  Тус судалгаанд рок, метал хамтлагууд давамгайлсан бөгөөд плэйлистийн дата шинжилгээгээр стресс тайлах жагсаалтад “Radiohead”, “Deftones”, “Linkin Park” хамтлагууд хамгийн олон давтагдсан байна. Харин метал урсгалаас “Alice in Chains”, “Slipknot”, “Metallica” нар багтжээ. 

Судлаачдын үзэж байгаагаар рок жанрын хөгжим нь сэтгэл хөдлөлийг гадагшлуулах, дотоод бачуурлыг “суллах”, сонсогчдод ойлгогдож буй мэдрэмж төрүүлэх зэрэг сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.