Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа
Балет

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

Урлаг Урлаг01/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Пермь хотноо дөрөвдүгээр сарын 14-26-нд зохион байгуулагдсан Екатерина Максимовагийн нэрэмжит “Арабеск-2026” балетын олон улсын XIX уралдаанд Монголын балетчид түүхэнд амжилтыг бүтээлээ.

Дэлхийн “А” зэрэглэлийн энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцох нь өөрөө том амжилт байдаг. Тэгвэл энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас хоёр дахь удаагаа Ардын жүжигчин Х.Гэрэлчимэг шүүгчээр уригдан оролцсон төдийгүй уралдааны өсвөр насны ангилалд Монгол Улсын Консерваторын оюутнууд ур чадвараараа ялгарч, дэлхийн тавцанд эх орныхоо балетын урлагийн үнэлэмж, нэр хүндийг илтгэн харууллаа.

Гоцлол бүжгийн төрөлд Даваадоржийн Бөртэ-Үжин тэргүүн байр буюу алтан медалийн Лауреат, Бүүвэйбаатарын Оюу дэд байр буюу мөнгөн медалийн Лауреат, Батжаргалын Төрмөнх гуравдугаар байр буюу хүрэл медалийн Лауреатаар тус тус шалгарлаа. Монголын гурван оюутан ийнхүү дэлхийн нэр хүндтэй уралдааны шагналын тавцанд зэрэг зогсов.

Шагналын буухиа үндсэн байруудаар зогсохгүй тусгай шагналуудаар үргэлжилж, Б.Оюу, Б.Төрмөнх нар Галина Улановагийн нэрэмжит “Бүжгийн сэтгэлгээ, дотоод мэдрэмж” (За одухотворенность танца) нэр хүндтэй шагналыг хамтдаа хүртэв. Мөн тэдний ур чадварыг хэвлэл мэдээллийн шүүгчид өндрөөр үнэлж, “Приз жюри прессы” шагналыг Б.Оюу, Б.Төрмөнх нарт тус тус олгосон байна.

Түүнчлэн Монгол Улсын Консерваторын оюутан Н.Тэнүүн болон “La Alba” сургуулийн оюутан Г.София нар тус уралдаанд амжилттай оролцсон юм.

Энэхүү амжилтыг бодит болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн дасгалжуулагч багш С.Есөнзаяагийн хөдөлмөрийг олон улсын шүүгчид өндрөөр үнэлж, түүнийг “Шилдэг багш-репетитор” (Лучший педагог-репетитор)-оор нэрлэлээ. Мөн хүрэл медалийн Лауреат Б.Төрмөнхийн удирдсан багш Ц.Мөнхдэлгэрийн ур чадвар, хичээл зүтгэл амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Багш С.Есөнзаяа энэхүү амжилтаа “хамтын хөдөлмөрийн үр дүн” хэмээн тодорхойлж, залуу бүжигчдийг бэлтгэхэд зөвлөсөн Ардын жүжигчин Х.Гэрэлчимэг, бүжиг дэглээч А.Хосбаяр, С.Цэцгээ, П.Энхтогтох, А.Билгүүдэй нарт болон хөгжмийн зохиолч Д.Ариунболд, О.Чинбат нар болон Пермь хотын театрын хамт олон, тэргүүн гоцлооч Р.Булган, хувцас оёдолчин Таня болон Монголын талаас дэмжиж ажилласан MBG эмнэлгийн хамт олон, “Сүү” ХК, залуу бүжигчдийн ар талд бат зогссон эцэг эхчүүд талархал илэрхийллээ. Түүнчлэн өөрийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяад балет хэмээх гайхалтай урлагт дурлуулсанд нь гүнээ талархаж, хүндэтгэл илэрхийлэв.

“Арабеск” тэмцээн ба Монголын балетчдын түүх

Перм Хотын дуурийн театрын тайзнаа 1988 оноос эхлэн өөрсдийн мөрөө үлдээж ирсэн Монголын балетчид ‘Арабеск’ уралдаантай баялаг түүхээр холбогддог бөгөөд энэхүү урт хугацааны хөдөлмөр, хичээл зүтгэл нь өнөөдрийн амжилтын суурь болсон юм. Хамгийн анх 1988 онд У.Бат-Эрдэнэ үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн бол 1994 онд Т.Туяа, 1996 онд Б.Болд нар дипломоор шагнуулжээ.

Ардын жүжигчин, балетмейстер Х.Гэрэлчимэгийн удирдлага дор 2002 онд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, О.Лхагвасүрэн, С.Батболд нар оролцсоноос Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг мөнгөн медаль, Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг диплом хүртсэний зэрэгцээ тэд хоёулаа “Орчин үеийн бүжиг дэглэлтийн шилдэг үзүүлбэр” тусгай шагналыг хамтдаа хүртсэн нь тухайн үеийн бас нэгэн гайхалтай амжилт байлаа.

Үүнээс хойш 2016 онд насанд хүрэгчдийн ангилалд О.Ганцоож, Д.Нацагдорж, өсвөр насны ангилалд О.Хатанбаатар нар оролцсоноос О.Хатанбаатар дипломоор шагнуулав. Түүнчлэн 2018 онд ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын тэргүүн гоцлооч Р.Булган насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртэж, медалийн буухиаг дахин эхлүүлснээр 2024 оны уралдаанд Монгол Улсын Консерваторын оюутнууд болох Ү.Анар, Л.Энхжин, Т.Нинжин нар өсвөр насны ангилалд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын залуу бүжигчид насанд хүрэгчдийн ангилалд оролцож Ү.Анар ганцаарчилсан болон орчин үеийн бүжгийн төрөлд хос алтан медалв, Л.Энхжин ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэсэн юм. Харин Насанд хүрэгчдийн ангилалд ДБЭТ-ийн залуу жүжигчин Ц.Мөнгөншагай дипломоор шагнуулжээ.

2026 оны хувьд нэг ангилалд нэг улсаас гурван медаль авч, энэхүү уралдааны шагналын буухианы хамгийн өвөрмөц амжилтын эзэд болж, Монголын балетын урлагийн түүхэнд нэгэн тод хуудсыг үлдээлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Сонгодог хөгжмийн бүх Японы аварга Б.Мишээл аавтайгаа хамтран тоглолт хийнэ

01/05/2026
Дотоод мэдээ Урлаг

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026
Балет Урлаг

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Chanel”-ийн шинэ загварын сандаал шүүмжлэл дагуулав

01/05/2026

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026

Хамгийн иx эрэлт xэрэгцээтэй дэлxийн шилдэг таван уран бүтээлчийг тодрууллаа

01/05/2026

Дуучин Тейлор Свифт өөрийн дуу хоолой, дүр төрхийг AI-аас хуулиар хамгааллаа

01/05/2026

“The Devil Wears Prada-2” кино 180 сая ам.долларын орлоготой нээлт хийх төлөвтэй байна

01/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.