Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг04/05/2026Сэтгэгдэл байхгүй14 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт санамсаргүйгээр хэн нэгнийг гомдоох магадлалтай. Өөртөө үнэнч байж, гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр. Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотнын хүнийхээ заавар зөвлөгөөг дагах нь зүйтэй. Найзуудын цугларалт танд бизнесийн сонирхолтой санал гаргах хэн нэгэн хүнтэй уулзуулна. Энэ завшааныг бүү алд. Гэхдээ таны хүсэж буй зүйлсийг бусад хүмүүс шууд мэднэ гэж найдсаны хэрэггүй. Бизнесийн үйл ажиллагаанаас болж сэтгэл хямрах төлөвтэй. Зах зээлийн эрсдэлтэй салбарт арилжаа эрхлэн явуулж байгаа бол одоогийн зарцуулалтдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Зарлагаа хяналтаас гаргахгүй байлга. Үйл явдлын учир шалтгаан одоо юу хийж байгаад бус харин хожим юу өвлөгдөн үлдэх вэ гэдэгт байдаг. Өнөөдрийн ашиг хонжооны төлөө хууль зөрчсөний хэрэггүй. Мөн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх, тохирсон гэрээгээ зөрчих зэргийг хийхгүй байхыг хичээ. Өөртөө хамтарч ажиллахад найдвартай гэсэн имижийг бүрдүүл. Өвөрмөц аргаар шинэ үйлчлүүлэгч татахаар хичээ. Энэ долоо хоногийн сүүл рүү чухал шаардлагатай техник хэрэгсэл авах гэж буй хүмүүс найдвартай газар хандах нь ашигтай. Нарийн судалгаа хийсэн үедээ шийдвэр гаргаарай. Аж амьдралынхаа талаар нэлээд бодол эргэцүүлэлд автах бололтой. Хайр сэтгэлийн ямарваа нэгэн асуудалд орооцолдохгүй байхыг хичээ. Хайрын болзоонд та хуучинсаг үзлээр хандахгүй боловч их мөнгө зарцуулахаа зайлсхийх бололтой. Та найз нөхөд болон гэр бүлийн хүмүүсээ өөрийн эрхээр байлгах гэсэн зуршилтай бол анхаарах цаг болсон байна. Хайртай хүнээ баярлуулахаар эсвэл гайхшируулахаар зүйл хий. Ганц бие хүмүүсийн хувьд орчин тойрны үйл явдлууд урьдчилан тааварлах боломжгүй мэт хөл толгой нь мэдэгдэхгүй санагдана. Энэ байдал чинь таны сэтгэл санаанд таагүй нөлөөлнө.

ҮХЭР

Энэ долоо хоногт анхаарал шаардсан ажил амархан дуусах хэдий ч хэтэрхий хөнгөнөөр бодож хэрэггүй. Амьдралын хором мөч бүрээс шинэ боломж хайж бай. Гүйцэтгэл нь хүлээгдэж байгаа ажлуудаа амжуулахыг хичээ. Бусдын хэрэгтэй зөвлөгөөг авахад мэдрэмжээ ашигла. Хамт олны уур амьсгалын хувьд ч таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Урьдаас тооцсон алхам хийх нь түргэн яаруу үйлдэл хийхээс илүү ашиг тустай байх болно. Зарим хүмүүс төлөвлөж байсан ажлынхаа урьдчилсан бэлтгэлийг шалгахыг хүсэж байна. Азтай байдал хааяа тохиолдож болох тул санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байх хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү ажил амьдралд таатай, таагүй олон зүйл тохиолдоно. Од эрхсийн ерөнхий чиг хандлага таны эрч хүчийг сулруулах тул сэтгэлийн хөдөлгөөнөөр санамсаргүй үйлдэл гаргахаас сэргийл. Санхүү мөнгөтэй холбоотой асуудал гарна. Та орлого зарлагаа хяна. Хэн нэгний сайхан амлалт толгой эргүүлж мэднэ. Илэн далангүй, энгийн байдал амжилт гаргахад нөлөөлнө. Гэхдээ та нэг бол хайртай дотнын хүмүүсээ, үгүй бол карьераа сонгох шаардлагатай тулгарна. Энэ хоёр сонголт таныг ацан шалаанд оруулах байх. Өөрийн давуу талыг сайн ашигла. Мөн хүлээцтэй байхад хэцүү байсан ч бага зэрэг дүр эсгэхээс бүү татгалз. Зарим хүмүүс эрч хүчээ сэлбэх зорилгоор сонирхолтой бөгөө идэвхтэй амралтыг сонгох бололтой.

ИХЭР

Энэ долоо хоногт ажил хэрэгч чадвар өсөх тул энэ байдлыг давуу тал болгон ашигла. Мэргэжлийн хүмүүстэй зөвлөж, гэрээ хэлэлцээрээ явуул. Хэрэв төвөгтэй байдал үүсвэл хамтран зүтгэгч болон түншүүдээ итгэж, дэмжих хэрэгтэй. Эргэн тойронд байгаа хүмүүс таны ачааг хамтдаа үүрэхэд бэлэн байна. Шүүмжлэлд ч сайн тал байх учраас та үндсэн шийдвэрүүдээ зөв гаргаж чадна. Яг одоо хаана байна, урагшлахын тулд аль зүг чигийг сонгомоор байна гэдгийгээ үнэлэх боломжуудыг од эрхэс өгөх болно. Бусдад тэвчээртэй хандахгүй бол биеэ барих чадвар сул байна. Чухал ажил хэрэгт бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Ямар нэгэн шийдвэр гаргах, удирдлагыг гартаа авах, ажлын зааварчилгаа өгөх зэрэгт бэлтгэлтэй байгаарай. Албан тушаалтнууд болон хамтран ажиллагсадтайгаа эвтэй байвал албан тушаал ахих болно. Долоо хоногийн сүүл рүү ажилдаа бүтээлч хандах, эргэн тойрондоо сайн зүйл хийх зэрэг хүсэл тань үр өгөөжөө өгөх болно. Нарийн жижиг хэсгүүд дээр ч ажиллахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй болно. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал чинь сэтгэл ханамжтай өрсөлдөөнийг авчирна. Гэр орныхоо өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд сэтгэл зүйгээ бэлтгээрэй. Гэр бүлдээ эрс өөрчлөлт хийх гэж бүү хичээ. Ганцаараа шийдвэр гаргах нь зөрчил дагуулна. Таны үзэл бодол гэр бүлийнхэнтэйгээ адилхан байх шаардлага үүснэ. Өөрийн дуртай ямар нэгэн зүйлээс шалтгаалан тайван бус байгаа бол асуудлыг ил гарган ярилцаж харилцаандаа нээлттэй байх хэрэгтэй. Хэрвээ гэрийнхэн чинь хэн хэнийгээ үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой. Харин ганц бие хүмүүс хуурмаг хандлага эргэн тойронд чинь байна гэдгийг анхаар.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Үзэл бодлоо болгоомжтой илэрхийл. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Худалдан авалт хийх хэлэлцээрийг маш болгоомжтой явуул. Шинэ үүрэг даалгаварт бэлэн бай. Өөрийн байдлаа тогтвортой байлгахыг хичээ. Таагүй уур амьсгалыг хэт мэдрэх юм бол хяналтаа алдах болно. Санхүүгийн байдлаа сайжруулах, хөрөнгө оруулалт хийх зэрэгт хэрэгтэй мэдээлэл олж авах боломжтой байна. Хамгийн гол зүйлдээ нэмэлт анхаарал тавихад яг тохирох үе. Харин бага зэрэг шүүмжлэлийг ч бодолтой хэлэхгүй бол буцаад хэн нэгнийг аргадах хэрэг гарна. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн эерэг чиг хандлага идэвхэжсэнээр танд бодит зорилгоо биелүүлэх хүсэл төрнө. Уулзсан хүмүүс онцгой хүслийг тань биелүүлэхэд чухал ач холбогдолтой тусламж үзүүлж тус болох юм. Гэхдээ шаардлага гарвал болгоомжтой байх хэрэгтэй. Танд хор хүргэх атаархуу нэгэн байж мэднэ. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Аль хэдийн эхэлсэн ажлаа дуусгаад хувийн ажлаа эмхлэх нь зүйтэй. Шинэ хайртай учирч халамж энхрийллийг мэдэрнэ. Найз нөхдөдөө сэтгэлээ нээхээс бүү ай. Таны энерги аажмаар нэмэгдэж, өөртөө итгэх итгэлээ дахин мэдрэх болно. Гэр бүлдээ цаг гаргаж гадуур хооллох юм уу үзвэр үйлчилгээ үзэх нь стрессээс гарах шилдэг арга байх болно.

АРСЛАН

Энэ долоо хоногт эд зүйлс худалдан авахдаа туйлын анхааралтай бай. Хоосон амлалтад хууртаж магадгүй байна. Бусад хүмүүстээ аль болох эелдэг харилцаж, өөрийн бодлоо тулгахгүй байх хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүй байсан ч төвлөрөхийг хичээ. Ажил хэрэгт олон давхцал будилаан үүсгэж мэдэх тул цагаа зөв товлож, хуваариа сайн шалгаж үзээрэй. Их стресстэй байдалд орсон хүмүүс найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх зав гарга. Аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс гаднын нөлөөллөөс болж ойр дотнын хүмүүсээ гомдоож болзошгүй. Долоо хоногийн дунд үеэс хойш ажил хэрэгч хүмүүс дутуу орхисон ажлаа эмхэлж цэгцлэх бөгөөд хүлээсэн үүрэг даалгавруудаа гүйцэтгэхэд хялбар байх арга зам олно. Бүтээлч сэтгэлгээ урьдынхаас их байж, гэрээ хэлэлцээрт бодол санаагаа сонирхолтой илэрхийлэх ур чадвартай байна. Амьдралыг арай өөр өнцгөөс харвал өрсөлдөөн тэмцлийг урагшлах цорын ганц зам гэж боддог байсан нь эндүүрэл гэдгийг ойлгоно. Үйл ажиллагааны чиглэл хайх, мэдлэгээ дээшлүүлэх зэрэгт таатай үе. Ажил хэрэгт гарах өөрчлөлт шинэ боломжууд авчирна. Удаан хугацааны турш яригдсан таны байр суурь өсөх эсэх асуудал тодорхой болно. Өөрт тулгамдаад байгаа асуудлаар итгэл даасан хүнтэйгээ ярилцсанаар, бэрхшээлийг зөв өнцгөөс нь харахад туслах болно. Хэрвээ найз чинь танд нууцаа дэлгэвэл түүнийг нь удаан хугацааны турш хадгалаарай. Итгэж найддаг хүмүүсийнхээ үгийг сонс. Үнэтэй эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Хэрэггүй зүйлд мөнгөө бүү дэмий үр. Од эрхсийн нөлөөгөөр та хайртай хүндээ хайрлуулах гайхалтай мэдрэмжийг авах болно. Бусдыг асарч халамжлах хэрэгтэй үе. Гэхдээ хэтэрхий их халамж таны ойр дотнын хүнд хэцүү санагдаж магад тул анхаар. Таны нууцлагдмал, хөндий байдал харилцаанд хүндрэлийг үүсгэнэ. Алдаагаа засвал хайр дурлалын харилцаа тайван сайхан байх бололтой. Хайр дурлалтай эсвэл шинэ танилтай учирна.

ОХИН

Энэ долоо хоногт төрөлх зан чанар хэт ёс зүйгүй байдлыг зүгээр хараад суухгүй бололтой. Гэхдээ хэрүүл маргаан руу халтиран орохоос болгоомжил. Дараа нь төсөөлөөгүй саад гарч ирэхэд нөлөөлөх тул болгоомж илүүдэхгүй. Итгэл алдахгүй хүмүүстэй хамтран ажиллаж, цагийг тааламжтай өнгөрөө. Ур чадвар тань арга мэх, овсгоог самбааг нэмэх тул боломжийн ашиг хийж чадна. Хамтач нөхөрсөг зан байдал нь ашигтай боломжуудыг бий болгоно. Хэрвээ танд чухал бичиг баримт боловсруулах ажил үүрэг эсвэл логик сэтгэлгээгээр шийдэх асуудал байгаа бол энэ бүгдийг та амжуулж чадна. Таны бүтээлч байдал аливааг зохион байгуулах гэсэн хүслийг тань өсгөнө. Ямар нэгэн уралдаан тэмцээнд түрүүлэх нь ур чадвартаа итгэх итгэлийг баталж өгнө. Хүчин чармайлт сайтай хэн нэгийг мэддэг бол тэднийг дуудан зөвлөгөө авч болох юм. Долоо хоногийн сүүл рүү зугаа цэнгэлээс болж асуудалд орж магадгүй. Зарим асуудал таныг сорьж, сэтгэлийг зовооно. Хэдийгээр та оролцоогүй ч шүүмжлэл өргөн хүрээг хамарч, танд төвөг удах тул биеэ бод. Өөрийн дутагдалтай байдлаа бусдад харуулахгүй гэж хичээгээрэй. Гэр орондоо байж, зүрх сэтгэлээ дагах нь бүх зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Гэр бүлийн гишүүддээ болон ойр дотнын бусад хүмүүстээ цаг зарцуулах нь тайвшралыг авчирна. Танд хэрэгцээ гарвал шаардлагатай тусламжийг хэн нэгнээс авч чадна. Илүү хурдтай урагшлахын тулд сэрэмжтэй байх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, буруу дэглэмээ өөрчлөх үе. Таагүй зүйлээс хол байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт гэнэтийн өөрчлөлт хэцүү байх ч оргилсон хүслээр дүүрэн байна. Таны бүтээлч эрч хүч өөрийн авьяас билгээ харуулах боломж өгнө. Сонголт зөвхөн таны гарт байх бөгөөд амьдралын хурдан хэмнэлд зохицох хэрэгтэй үе. Зарим асуудал улам ач холбогдолгүй, дургүй хүргэм болж мэднэ. Өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг өөртөө олго. Хэрвээ бусад хүмүүст уур цухлаа гаргавал хор хохиролтой байна. Биеэ барих хараа хяналтаа сайжруул. Хамтын зорилго, төлөвлөгөө болон сонголт хийх зэргээ хайртай хүмүүстэйгээ хэлэлцэх нь бүгдэд таатай байна. Танд илүү тухтай мэдрэмжийг төрүүлдэг газар хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү өөрийнхөө хүсэл эрмэлзэл юу болохыг олж мэдэн, эерэг бодлоор зүрх сэтгэлээ дүүргэ. Шинэ хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Гэхдээ хэт яарах хэрэггүй, бага багаар бие биеэ танихыг хичээ. Яарсан шийдвэр, дэмий зарлага гаргах хэрэггүй. Хайртай хосуудын хувьд бие биедээ татагдах хүч од эрхэс илгээж байгаа болно. Хайртай хүндээ аль болох эелдэг хандаж, хэрвээ таарамжгүй байдал үүссэн бол хурцдуулахаас сэргийл. Ямар ч асуудал үүсэж болох тул сонор сэрэмжтэй байх нь эрсдэлээс зайлсхийхэд тус болно. Шинэ хүмүүстэй нөхөрлөл тогтоож магадгүй үе. Энэ нь урд нь анзаарч байгаагүй нөхцөл байдлын талаар нээлт хийх боломж авчирна. Таны урам зоригийг сэргээх дуудлага хүлээн авна. Аливааг хийхдээ өмнөх туршлага, сурсан мэдлэг дээрээ тулгуурла. Ойрын үед саад бэрхшээлийг даван туулахад ямар хүмүүс танд тус дэм өгч чадах вэ гэдгийг амьдрал аяндаа харна.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт од эрхэс таны эргэн тойронд будилаан үймээн нэлээд авчрах төлөвтэй байна. Дуртай зүйлээрээ хичээллэх, оюун бодлоо цэнэглэх төлөвлөгөө гарга. Энэ нь таны стрессийг арилгана. Гэхдээ аюултай арга хэмжээнд оролцох хэрэггүй. Өнгөрсний алдааг давтах хэрэггүй. Таны замд хүндрэл бэрхшээл, сорилт шалгалт таарах боловч, амжилт гаргах боломж байна. Од эрхэс таны эрч хүчийг дэмжих бөгөөд цаг хугацаа, орон зайг сайн мэдрэх чадвар өгөх болно. Ажиллах идэвх зүтгэл нэмэгдэж, танд ажил төрлийн үйл ажиллагаанд гүн ороход асуудалгүй байна. Алс газар албан ажлаар явах шаардлага гарч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү гэнэтийн нөхцөл байдлыг таны зөн совин сонсохгүй өнгөрөхөөс болгоомжил. Од эрхэс таныг бусад хүмүүсээс ялгагдах хувийн онцлогийг гаргаж ирэх болно. Энэ нь танд эргээд хүмүүсийн жинхэнэ төрхийг мэдрэх боломж олгоно. Таны эрч хүч өндөр байх тул өөрийн авьяас чадварыг хөгжүүлэх ямар нэг хөтөлбөрт хамрагдахыг хүснэ. Энэ нь танд өөрийнхөө давуу талыг бусдад харуулах боломж олгох болно. Хэрвээ таныг хэн нэгэн гомдоосон бол тэр хүндээ заавал танд ямар зан гаргасан шиг нь хандах гэсний хэрэггүй. Зүгээр л уучил. Энэ нь хамаагүй дээр байх болно. Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонс. Бие тань таагүй байгаа нөхцөлд сэтгэл санаагаа тайвшруулах нь чухал. Ямар ч үед та өөрийн замаа алдахгүй гэдэгтээ итгэвэл сэтгэл тайвшрах болно.

НУМ

Энэ долоо хоногт хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал сайн орлого олж чадна. Эртнээс төлөвлөсөн зүйлээ зоригтой гүйцээж хий. Сайн ажил хэрэг л таныг олны танил болгож ашиг орлого болон өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Тусч өгөөмөр хүмүүс хийсэн буяныхаа үр шимийг хүртэх гавьяатай байна. Бизнес эрхлэгч нар одоогийн чиг хандлагаа хөгжүүлэх шаардлагатай байна. Шинэ харилцаа холбоо тогтоох болон мэргэжлийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулснаар таны нэр хүнд, нийгмийн байр суурь тань өснө. Хамтын үйл ажиллагаа ямар ч саадгүй үргэлжлэх болно. Хувийн амьдрал ерөнхийдөө тайван байх бөгөөд дулаан мэдрэмж, сэтгэл хангалуун байдал илүүтэйгээр давамгайлах бололтой. Гэхдээ хайр дурлалын хуурмаг холбоос харагдаж байгаа тул зам зуурын учралыг анзаарахгүй өнгөрөө. Таныг найз нөхөд чинь илүү сайн ойлгоно. Анхаарал сулруулах үйлдлүүдийг сайн анзаар. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлтэй холбоотой ажил хийхийг хүсэх болно. Заримдаа өөр мэргэжилтэй ч өөрийн хүссэн зүйлдээ цаг гаргах нь буруу биш. Зарим хүмүүс хамт ажиллагсдадаа сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц санаа олно. Үүнээсээ сайшаал магтаал авч баяртай байх болно. Од эрхэс таны найз нөхөрлөл, үр хүүхдийн холбоог гэрэлтүүлж, аз жаргалыг бэлэглэнэ. Та хүндлэл хайрыг түгээвэл энэхүү боломжийг хэзээд авч чадна. Таны оюун ухаан сонор соргог байна. Мөн олны харааг булаахуйц сайхан харагдаж чадна. Ажил амьдрал, зугаа цэнгэлийг зөв хослуулах нь урт хугацааны эерэг үр дүн авчирна. Ажлын гэрээ байгуулах гэж байгаа бол үр дүнд хүрнэ. Амьдралын мөрөөдөл биеллээ олоход тун ойрхон байна. Харин хоосон амлалт нь баярлуулахаасаа илүү чирэгдэл учруулж магадгүй. Зарим нууцлаг харилцаа илчлэгдэх магадлалтай тул тав тухгүй байдал, сэтгэлийн хөдлөлтэй тэмцэхэд бэлэн бай. Өөрийн зөн совинг гол болгож сэтгэлийн хөөрлөө дар.

МАТАР

Энэ долоо хоногт од эрхэс сайн нөлөө үзүүлэх бөгөөд бизнесийн яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Бусдыг энэрэх сэтгэл таныг сайн дурын буяны ажилд оролцоход нөлөөлөх бөгөөд бусдын сайн сайхны тулд гараа сунгана. Өөртөө хэт бардамнаж бусад хүмүүсийн юу бодож, юу мэдэрч байгааг нь үл тоож болохгүй. Бизнес эрхлэгч нар түншүүдийн найрсаг харилцааг эвдэх алхам бүү хий. Хамт ажиллагсадтайгаа ямар нэг зөвшилцөөнд хүрэх болон учраа олоход хэцүү байж мэднэ. Хэрвээ танд маш чухал мэдээлэл байгаа бол ажлын хамтрагчтайгаа илэн далангүй ярилц. Ажлын нөхцөл байдал болон оногдсон үүрэг даалгаварт сэтгэл дундуур байгаа хүмүүст өөрчлөлт хийх хүсэл хүчтэй төрж магадгүй. Өөрчлөлт хийх нь шинэ боломж өгөх боловч хашир байж, эхлээд зөв гарц ол. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр ихсэх эрч хүчээ зөв зүйлд чиглүүлэх нь хамгийн чухал асуудал болно. Хэд хэдэн өөрчлөлт, сорилттой тулгарах хэдий ч асуудлыг шийдэхэд та бэлэн байлаа. Хамтран ажиллагсад тань ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй байна. Эсвэл таны хамтрагч болон түнш тань өөрсдийн асуудлаас болж танд туслах завгүй байсан ч амжилтад хүрэх болно. Зарим түрэмгий байдал гарч болох тул та эелдэг дипломатч зан гарга. Ухаалаг даруу байхыг хичээх хэрэгтэй. Ямар ч хэцүү байдал орсон аль болох хүмүүсээс нуух нь илүү дээр ч байж магадгүй. Хууль бус үйл ажиллагаанд оролцохоос сэргийл. Ухаалаг сэргэлэн байж чадвал та ямар ч харилцаанд тулгараад буй асуудлыг амархан шийдвэрлэх болно. Өөртөө сэтгэл хангалуун байж, бяцхан бэлгээр өөрийгөө урамшуул. Гэр бүлээрээ гадуур зугаалах нь их таатай уур амьсгал бүрдүүлж өгөх бөгөөд та хэчнээн гадуур явах дургүй байсан ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэггүй.

ХУМХ

Энэ долоо хоногт ажил амьдрал аль аль нь их хөдөлгөөнтэй байна. Гоё ганган эд зүйлд хорхойсно. Энэ байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Мөнгөө зарцуулах үйлдлээ зөв эсэхийг хянаарай. Таны оюуны чадамж өндөр байх боловч тогтворгүй зан ааш нэлээд хүнд байдалд оруулж болзошгүй. Ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө зөв биеэ авч явснаар танд нэлээд боломж гарч ирэх бөгөөд зарим хүнд сайхан санал ирж магадгүй. Харин улс төрийн шинжтэй шийдвэр танд асуудал учруулж мэднэ. Түргэн зан гаргах, өөрийгөө жолоодож чадахгүй байдал нь зорилгодоо хүрэхэд тань саад болно. Хэрэв гол төлөвлөгөөгөө хэрэгжүүлье гэвэл хувийн сахилга батаа сайжруул. Ажлын ачаалал өндөр түвшинд байх учраас стресс ч нэмэгдэх байх. Гаднын нөлөө амар тайван байдалд саад хийнэ. Хэт их ачааллаа хөнгөл. Ажлын хамтрагчдаа итгэж, нээлттэй харилцаж чадвал ямар нэг шахалт дарамтад орохгүй байх боломжтой. Долоо хоногийн сүүл рүү таны ажлын болон хувийн холбоо харилцаанд тань зөрчилдөөн үүснэ. Та ажлын амжилтаа сайжруулахын тулд хувийн амьдралдаа цаг гаргаж чадахгүй байж магадгүй. Магадгүй та амжилт байр сууринд хэт татагдах ч хувийн амьдралаа хоёрдугаарт тавьж болохгүй байх. Өөрийнхөө үнэт зүйлсийг хир чухал гэдгээр нь жагсааж бич. Үнэт зүйлдээ илүү цаг заваа зориул. Амьдралаас өөрийгөө чухам юу хүсэж байгааг сайтар эргэцүүл. Яаж амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай байсан ч эерэг амьдрахын тулд өөртөө итгэх итгэлээ сэргээж өг. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн үр дүнгээ үзүүлнэ. Та өөртөө итгэлтэй байвал зөв шийдвэр гаргаж чадах болно.

ЗАГАС

Энэ долоо хоногт нийгмийн үйл явдал санаандгүй завшаан бэлэглэх юм уу шинэ санаа олох боломж олгож магадгүй. Бусадтай байнга харилцаатай байж, сүлжээ үүсгэ. Илүү нээлттэй байж шинэ найз нөхдийн холбоог хүлээж ав. Олон нийттэй харилцдаг хүмүүс илүү биеэ зөв авч ёстой гэдгийг сануулах үйл явдал болно. Хэрэв юу хийхээ сайн мэдэхгүй байдалд орсон бол мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэг болно. Ямар ч үед хуулийн дагуу л ажилла. Эрч хүчээ дэмий сарниулах хандлагаас зайлсхий. Амжилт гаргахын тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Тухайн үеийн нөхцөл байдлыг байнга мэдэрч үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Долоо хоногийн сүүл рүү анхаарч байх зүйлээ мэдэж авах нь буруу замаар явахаас сэргийлнэ. Ойр зуурын боловч чухал зүйлийг анзаарахгүй байх нь уур цухлыг чинь хүргэх тул эмх цэгцийг чухалчил. Ямар нэг арга хэмжээнд оролцож чадахгүй байсан ч урилгыг хүлээж ав. Хэрэв боломжтой бол оролцохоос татгалзах хэрэггүй. Та тэнд олон чухал хүмүүстэй танилцах болно. Таны зочломтгой занг халуунаар хүлээн авах найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт байх нь сэтгэл ханамжийг өгөх болно. Эргэн тойронд гомдол гарвал анхааралтай сонс. Хий хоосон мөрөөдөл, санасан бүхэн бодит амьдралд хэрэгжихгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын тавдугаар сарын зурхай

01/05/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/04/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

20/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний бичиг үсгийн баярыг 23 дахь жилдээ тэмдэглэлээ

04/05/2026

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

04/05/2026

“Friends” цувралын жүжигчин одоо ч их хэмжээний орлого олсоор байдаг

03/05/2026

Онгоцны ачаанаас алдагдсан кино найруулагчийн “Оскар”-ын шагнал хоёр хоногийн дараа олджээ

03/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.