Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно
Театр

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

Урлаг Урлаг04/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын тайзнаа “Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” адал явдалт драмын жүжгийг энэ сарын 30-аас үзэгчдэд толилуулна.

Тус жүжгийн найруулагчаар Б.Хишигзаяа, зохиолчоор Я.Баяраа ажиллажээ. Уг жүжигт хүүхэд бие даан шийдвэр гаргахад тулгардаг бэрхшээл болон сорилтын тухай өгүүлнэ. Аялалын сорилтуудыг Намжил амьдралын энгийн зүйлсийг анзаарч, ухааран эрдэм болгосны ачаар даван туулна. Монгол ардын үлгэрээс амилсан гурван ертөнцөд Намжил хүү бусадтай харилцах, итгэх, суралцах, хайрлах тухай олон асуултынхаа хариултыг олох болно. Жүжгийн үйл явдал бүхэн хүүхдэд тулгардаг асуудал, дүр бүхэн нь хүүхдийн эерэг болон сөрөг төсөөллийн биелэл байх юм. Энэхүү жүжгээр амьдралын ухаан, тэсвэр хатуужил, энгийн ахуйн хөдөлмөр нь бие хүн болон төлөвшихөд чухал үүрэгтэйг ойлгуулахыг зорьжээ. 

“Царцаа Намжил” жүжиг нь элографик (visual-driven) дүрслэл, ардын үлгэрийн хэв шинжийг орчин үеийн тайз, дэлгэцийн шийдэлтэй уялдуулан бүтээсэн, хүүхдийн сэтгэхүй, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхүйц уран бүтээл юм. Жүжгийн найруулгыг орчин үеийн тайз, дэлгэцийн график дизайны технологи, хөгжим, дуу, бүжгийн элементүүдийг уялдуулан шийдвэрлэсэн нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн үндэсний үлгэрийн үзэл санааг хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэхэд чухал ач холбогдолтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Б.Золзаяа нар Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд тоглолоо

13/06/2026
Театр Урлаг

ФОТО: “Tony awards”-ын улаан хивсний ёслолоос

10/06/2026
Театр Урлаг

“Tony awards”-ын шилдгүүд тодорлоо

10/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тэнгэр” олон улсын наадам энэ сарын 12-14-нд болно

14/06/2026

Bad Bunny Пап ламтай уулзжээ

13/06/2026

Тейлор Свифт түүх бүтээж, дуу зохиогчдын алдрын танхимд багтсан хамгийн залуу эмэгтэй боллоо

13/06/2026

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026

Ко Сонг Хүн: Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол Улс санаанд ордог болохын тулд “Супер концерт”-ыг хийж байгаа

13/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.