Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно
Дүрслэх урлаг

“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно

Урлаг Урлаг05/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн урлаг, өв соёлыг олон улсад таниулах сурталчлах зорилготой “Монгол” арт галерей энэ хавар нэгэн түүхэн үйл явдлын эхлэлийг тавьж байна.

Тус галерей Азийн тэргүүлэх урлагийн үйл ажиллагаа болох “Бээжин Дандай 2026” /Beijing Dangdai Art Fair/ олон улсын арт экспод албан ёсоор оролцох болсноор энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож буй анхны Монгол галерей болж байна.

Энэ жилийн “Бээжин Дандай” үзэсгэлэнг “Газрын мөр” /LAND TRACE/ ерөнхий сэдвийн хүрээнд Бээжин хотын Үндэсний хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн төвд энэ сарын 21-24-нд зохион байгуулах аж.

Үзэсгэлэнд зориулан “Монгол” арт галерей нь “Хүмүүний мөр, бидний мөр” /Human Traces, Shared Traces/ нэртэй хамтарсан үзэсгэлэнг толилуулахаас гадна Монголын уран барималч Н.Лхагвасүрэн, Хятадын зураач Жун Тяньбин нарын бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Урлаг, амьдралын бараг хорин жилийн нөхөрлөлөөр холбогдсон эдгээр уран бүтээлч олон улсын тайзнаа анх удаа хамтран оролцож буй нь онцлог юм.

Тэдний нөхөрлөл 2007 онд эхэлж, Жун Тяньбин Н.Лхагвасүрэнг Бээжингийн Сунжуан урлагийн хотхонд урьснаар уран бүтээлийн гүн холбоо тогтжээ. Хорин жилийн дараа тэд ийнхүү “Бээжин Дандай”-н тайзнаа дахин уулзаж, бүтээлээрээ дамжуулан цаг хугацаа, орон зайг холбосон түүхийг өгүүлж байна.

Үзэсгэлэнд Н.Лхагвасүрэнгийн нүүдэлчдийн гүн ухаан, байгаль дэлхийн шүтэлцээнээс улбаатай сүрлэг хүрэл баримлууд болон Жун Тяньбиний “Сунжуангийн дүр зураг” хэмээх дижитал хуйлмал бүтээлүүдийг хослуулан толилуулна. Эдгээр бүтээл нь Монголын уудам талаас Шар мөрөн хүртэлх хүмүүний оршихуйн хөдөлгөөнийг илэрхийлж, эртний экологийн мэдлэг оюуныг хүрлийн хүнд, үнэ цэнтэй чанараар амилуулах юм.

Евроазийн эх газрыг дамнасан соёлын солилцоо, нийтлэг түүхийн ул мөрийг харуулсан энэхүү үзэсгэлэн нь “Газрын мөр” сэдвийн мөн чанарыг тод томруун илтгэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Алтаадын голын дагуух хадны зосон зургийн дурсгал

02/05/2026
Дүрслэх урлаг Урлаг

Зураач С.Баярбаатар Монголын дүрслэх урлагийн “Алтан үе”-ийн түүчээ болсон уран бүтээлчдийн дүр төрхийг мөнхөлжээ

01/05/2026
Дүрслэх урлаг Урлаг

Уран бүтээлчдийг дэмжих “Авдар” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжинэ

29/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Blackpink” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Met Gala 2026”-д оролцлоо

05/05/2026

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

05/05/2026

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026

“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно

05/05/2026

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг болж байна

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.