Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо
Кино

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

Урлаг Урлаг11/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1992 онд анх видео тоглоом хэлбэрээр гарсан “Mortal Kombat” богино хугацаанд дэлхий даяар алдартай болж, тулаант төрлийн хамгийн их тоглогддог тоглоомуудын нэг болсон түүхтэй. Тухайн үеийн залуусын сонирхлыг татаж чадсан энэхүү тоглоомын амжилт удалгүй кино ертөнцөд хүрч 1995 онд анхны кино хувилбар нь дэлгэцнээ гарч байв.

Түүний дараагаас 2021 онд шинэчлэн бүтээсэн кино хувилбар нь франчайзын нэр хүндийг дахин өсгөн шинэ үеийн үзэгчид болон тоглоом сонирхогчдыг татахад чухал нөлөө үзүүлсэн билээ. Олон жилийн турш сая сая хүн “Mortal Kombat” видео тоглоомыг тоглож өссөн бөгөөд өнөөдөр ч дэлхийн залуусын дунд хамгийн их тоглогддог тулаант тоглоомуудын нэг хэвээр байна.

Харин өнгөрсөн долоо хоногт “Mortal Kombat II” кино нээлтээ хийлээ. Нээлтээ хийсэн даруйдаа кино зах зээлд хүчтэй өрсөлдөөн үүсгээд эхэлжээ. “Mortal Kombat II” кино өнгөрсөн долоо хоногийн бокс оффисын орлогоор тэргүүлэгч “The Devil Wears Prada 2”-ыг давж нэгдүгээр байрт бичигдлээ. Гэсэн ч амралтын өдрүүдийн нийт орлогоор аль кино тэргүүлэх нь одоогоор тун ойролцоо өрсөлдөөнтэй хэвээр байна.

“Mortal Kombat II” киноны төсөв 80 сая ам.доллар байсан нь 2021 оны эхний ангид зарцуулсан 55 сая ам.доллароос нэлээд өндөр үзүүлэлт болжээ. Анхны “Mortal Kombat” кино нээлтийн долоо хоногтоо 23 сая ам.долларын орлого олж, театрын үзвэрийн хугацааны төгсгөлд дэлхий даяар нийт 84 сая ам.доллар цуглуулж байв.

“Warner Bros”-ын бүтээсэн энэхүү тулаант тоглоомоос сэдэвлэсэн үргэлжлэл кино Хойд Америкийн 3,503 кино театраас баасан гарагт 17 сая ам.долларын орлого олжээ. Анх студи нээлтийн амралтын өдрөөр дотоодын зах зээлээс 35 сая ам.долларын орлого хийнэ гэж таамаглаж байсан ч одоо энэ үзүүлэлт 41 сая ам.долларт хүрэх магадлалтай байна.

Хэрэв олон улсын үзэгчид шинэ ангийг сайнаар хүлээж авбал “Mortal Kombat II” өмнөх ангийнхаа орлогыг хэдхэн долоо хоногийн дотор давах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Карл Урбан Жони Кейжийн дүрд нэгдсэнээс гадна видео тоглоомоос сэдэвлэсэн кинонуудын сүүлийн үеийн амжилт уг киноны боломжийг нэмэгдүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин И Мин У 39 нас хүрлээ

22/06/2026
Кино Урлаг

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

22/06/2026
Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хана бодит уу” шилэн хоргон дахь оршихуйн туршилт эхэллээ

23/06/2026

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026

УДЭТ болон БНСУ-ын “Сансанмару” продакшн нар хамтран ажиллана

23/06/2026

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026

Б.Батжин: Абстракт урлаг бол бясалгал, сэтгэлийн амар амгалан

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.