Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Цагаан хадны өнгө” киног “MetFilm Sales” компани олон улсын зах зээлд түгээнэ
Кино

“Цагаан хадны өнгө” киног “MetFilm Sales” компани олон улсын зах зээлд түгээнэ

Урлаг Урлаг12/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын найруулагч Ч.Хоролдоржийн анхны бүрэн хэмжээний баримтат кино болох “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) бүтээлийг олон улсын зах зээлд түгээх эрхийг Лондон хотод төвтэй “MetFilm Sales” компани албан ёсоор авснаа мэдэгджээ.

Уг кино ирэх сард болох “Tribeca” олон улсын кино наадмын баримтат киноны үндсэн уралдаант хэсэгт шалгарсан бөгөөд энэ үеэр үзэгчдийн хүртээл болох юм.

“Minegolia” хэмээн нэрлэгдэх болсон Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн нөлөөнд автсан говь нутгийг уг баримтат кинонд харуулжээ. Киноны гол үйл явдалд нүүрс тээврийн аюултай замаар хүнд даацын автомашин жолоодож яваа цөөхөн эмэгтэй жолооч нарын нэг болох Майхүүгийн амьдралыг өгүүлдэг.

Найруулагч энэхүү кинондоо Майхүүгийн туулж буй амьдралаар дамжуулан Монголын уул уурхайн салбараас байгаль орчинд төдийгүй хүн бүрд үзүүлж буй нөлөөллийг хөндөхийг зорьсон байна.

“MetFilm Sales” компанийн төлөөлөгч Зак Бриллиант уг киног “Маш хатуу ширүүн орчин дахь ер бусын гоо үзэсгэлэнг харуулсан бүтээл” хэмээн тодорхойлоод, дэлхийн байгалийн нөөц баялгийг ашигласны хариуд хүн төрөлхтний төлж буй төлөөсийг бодитоор харуулсан хэмээн онцолжээ.

“Цагаан хадны өнгө” нь Хоролдоржийн найруулсан анхны бүрэн хэмжээний баримтат кино бөгөөд тэрбээр өмнө нь 2023 онд “Говийн хатагтай” (Lady of the Gobi) богино хэмжээний киногоороо Британийн баримтат киноны “Grierson Award”-ын шилдэг богино хэмжээний киноны төрөлд шагнал хүртэж байсан юм.

Баримтат киноны продюсероор “Petite Maison Production”-ы Тесса Луиз-Саломе, Люк Соррель нар ажилласан бол Ч.Хоролдорж  “iCity Films” компанид хамтран продюсерлажээ.

Уг төслийг “Sundance” институтийн Баримтат киноны хөтөлбөр, Азийн кино сан (Asian Cinema Fund) болон Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл зэрэг олон улсын байгууллага, сангууд дэмжиж ажилласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026
Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.