Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал
Хувцас загвар

“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

Урлаг Урлаг13/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Говь” брэнд өөрсдийн дараагийн түүхээ ийн бичиж байна. Өдгөө 45 дахь жилдээ Монголын төдийгүй дэлхийн зах зээлд үндэсний түүхий эд болох ноолуурын үнэ цэнийг чанар, эдэлгээ, ур хийц, өвөрмөц дизайнаар тодорхойлсоор ирсэн тус брэнд ирэх улиралд шинэ дизайнерын торгон мэдрэмжээр шинэ цуглуулгуудаа танилцуулж байна. Энэ удаа Японы алдарт дизайнер Наоки Такизаватай хамтарснаараа онцлог.

Өөрийн “Naoki Takizawa Design” студийг үүсгэн байгуулахаас өмнө Наоки Такизаватай “Issey Miyake” брэндэд эрэгтэй эмэгтэй хувцасны бүтээлч захирлын албыг олон жил хашиж үүний дараачаар “UNIQLO” бэлэн хувцасны брэндийн дизайн хариуцсан захирлаар ажиллаж байжээ. 2024 оноос тэрээр “Ryohin Keikaku” компанид нэгдэн, хувцас болон ахуйн барааны төлөвлөлт, дизайны хэлтсийг удирдах болсны зэрэгцээ “MUJI Labo”-гийн дизайны захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

GOBI брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал (фото 1)

Түүнчлэн тэрбээр 2011 оноос Японы хүндэт хатан хаан Мичикогийн хувцас дизайныг хариуцаж ирсэн бөгөөд 2023 оноос хүндэт эзэн хаан болон хатан хааны хувцас дизайныг давхар гардан ажиллаж байна. Түүний амжилтууд үүгээр үл хязгаарлагдаж 2025 онд ANA буюу “All Nippon Airways” авиа компани 75 жилийн ойдоо зориулан нислэгийн багийн дүрэмт хувцсыг 37 жилийн дараа ахин шинэчлэх шийдвэр гаргасан бөгөөд эл чухал ажлыг Такизавад даатгажээ.

2007 онд Наоки Такизаваг Франц улсын урлаг, утга зохиолын Шевалье цолоор шагнадаж, 2009–2013 онд Токиогийн их сургуулийн “Intermediatheque” музейн тусгай профессор, 2011–2013 онд Васэда их сургуулийн соёл, медиа, нийгмийн сургуульд цагийн багшаар тус тус ажиллажээ. Харин 2025 оноос тэрбээр Бээжингийн Хувцас загварын технологийн их сургуулийн Загварын урлаг, инженерчлэлийн тэнхимийн зочин профессороор ажиллаж байна.

GOBI брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал (фото 2)

Ийнхүү дэлхийн хэмжээний брэндүүд хийгээд эзэн хааны ордон, академик орчин гээд дизайны олон өөр талбарт өөрийн гарын үсгийг үлдээсэн Наоки Такизавагийн дараагийн бүтээлч аялал Монголын ноолууртай огтлолцож байна.

Энэ сард “Говь” брэнд нь загвар зохион бүтээгч Наоки Такизаватай хамтран ажиллаж буйгаа албан ёсоор зарласан бөгөөд уг хамтралын хүрээнд эх орны үнэ цэнтэй өв болох ноолууран бүтээгдэхүүнийг орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн дахин шинэчлэн загварчилж, “Mininam, Everyday, Active” гэсэн тодотголтой шинэхэн бүтээлүүдийг танилцууллаа.

“Бидний хамтын ажиллагаа хил хязгаар, соёлын хүчин зүйлийг давж, хүн бүрийг холбосон цоо шинэ үнэ цэнийг бий болгоно гэдэгт итгэж байна” хэмээн Наоки Такизава онцлон хэллээ.

Эх сурвалж: Buro247.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

NBA-гийн од Стефен Карри Хятадын “Li Ning” брэндтэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлав

02/06/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026
Хувцас загвар Урлаг

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026

“Талын салхи” олон улсын мото наадам энэ сарын 6, 7-нд болно

03/06/2026

“Goblin” цувралын гол дүрийн жүжигчид эргэн нэгдэнэ

03/06/2026

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

03/06/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ

03/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.