Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ
ТВ Нэвтрүүлэг

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

Урлаг Урлаг22/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний нэг нь МҮОНРТ-ийн дуу, дүрсийн сан хөмрөгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх тухай хамтын ажиллагааны протокол байсан юм.

4К, тоон системд шилжсэнээр архивын материалуудыг дуу, дүрсний өндөр чанартай сэргээж, нийтэд үзүүлэх, түгээх, хуваалцах боломж улам өргөжиж байна. Түүх, соёлын үнэт баялгийн сан хөмрөг, үндэстний ой санамжийг хадгалах, соёлын биет болон биет бус хосгүй үнэт өвийг хамгаалах нэгэн шинэ хуудсыг нээж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэлээ.

Мөн эх соёл, түүхэн өвөө нандигнан хамгаалж, сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж буй МҮОНРТ, хамтран ажиллаж байгаа Туркийн Соёлын яамны харьяа Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг, “Ти Ар Ти” үндэсний телевизийн корпорацын хамт олонд амжилт хүслээ.

МҮОНРТ-ийн алтан санд түүх, өв соёл, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын талаарх 150 мянга гаруй бичлэг, 16 мянга орчим соронзон хальс хадгалагдаж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026
Кино Урлаг

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026
Дуу хөгжим Урлаг

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.