Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ
Кино

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

Урлаг Урлаг22/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл, Монголын Анимейшн холбооны гүйцэтгэх захирал Э.Тамир нар Япон Улсын Засгийн газрын Соёлын хэрэг эрхлэх агентлагийн Урлаг, соёлын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Тамура Жун-Яа болон Кино урлагийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Unijapan байгууллагын Гүйцэтгэх захирал Икэда Каори, Олон улсын сурталчилгаа хариуцсан менежер Комацу Мачико нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монголын Анимейшн салбарын танилцуулгыг хийж, салбарын хөгжил, цаашдын алсын хараа боломжууд болоод энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдах “Анимо” анимейшн наадмын талаар мэдээлэл хүргэлээ.

Монгол уран бүтээлчид сүүлийн жилүүдэд аниме, манга бүтээх чиглэлд түлхүү сонирхолтой байгаа ба үүгээр дамжуулан уран бүтээлчдийг хөгжүүлэн бэлтгэх, соёлын болоод эдийн засгийн эргэлтэд оруулан бүтээгдэхүүн болгон Олон улсад гаргах боломжтойг онцлон ярилцлаа.

Цаашлаад Токиогийн Олон улсын кино наадмын дэргэдэх Tokyo Gap-Financing market үйл ажиллагаанд Монгол төслүүдийг оролцуулах, Токио хот дахь Анимейшн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудтай харилцаа холбоо тогтоох, албан уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.