Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Кино

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг23/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны Сүнжид багшийн дүрийг чадварлаг бүтээж, эл дүрээрээ залуу үеийнхэнд дуудуулах болсон жүжигчин М.Саранцэцэг энэ өдөр мэндэлжээ.

Тэрбээр 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино, драмын ангийг төгссөн. Гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн, УДЭТ-ын захирал асан Д.Цэрэнсамбуу нарын уран бүтээлчидтэй нэг анги.

Тэрбээр уран бүтээлийн гараагаа 1987 онд дэлгэцнээ гарсан Х.Дамдин найруулагчийн “Мандах нарны туяа” киноны Гүсэлмаагийн дүрээр эхэлжээ. Энэ талаараа тэрбээр “Манай ангид арван хэдэн охин байснаас Х.Дамдин найруулагч энэ дүрийг надад өгсөн. Яагаад намайг сонгосныг нь мэдэхгүй. Тэр кинонд тоглосноос хойш миний дараа дараагийн кинонд тоглох урсгал нээгдсэн. Тэр үед анх кинонд тоглож байсан болохоор хөөрхөн л гарч байвал гэж бодохоос яавал сайн жүжиглэх вэ гэдгээ ч мэдэхгүй байлаа” хэмээсэн. Улмаар 1992 онд “Булингар” кинонд тогложээ. Энэ дүрд түүнийг Ардын жүжигчин П.Цэвэлсүрэнтэй адилхан монгол төрхтэй болохоор нь сонгосон гэдэг. Түүнээс хойш дэлгэцийн 10-аад бүтээлд тоглосон нь архивлагдаад үлджээ. Өдгөө тэрбээр дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглохын зэрэгцээ зургийн даргын албыг ч давхар гүйцэтгэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.