Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана
Өв соёл

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана

Урлаг Урлаг25/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл, Дэлхийн хөшөө дурсгалын сан, Эрдэнэ Зуу хийд хамтран “Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалах” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Уг төслийн нээлт Өвөрхангай аймгийн Хархорин суманд тавдугаар сарын 22-ны өдөр болж, Элчин сайд Ричард Л.Буанганаар ахлуулсан АНУ-ын Элчин сайдын яамны төлөөгчид оролцлоо.

АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлэх энэхүү санаачилга нь Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, энэ талаарх чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

2028 оны тавдугаар сард дуусгавар болохоор төлөвлөгдөж буй энэхүү төслөөр Эрдэнэ Зуу хийдийн амин сүнс болох Алтан суваргыг сэргээн засварлах юм. Тус буцалтгүй тусламжаар мөн мэргэжилтнүүдийн зөвлөх багийг бүрдүүлэх; иж бүрэн баримтжуулалт болон нөхцөл байдлын үнэлгээ хийх; хангамж, материал худалдан авах; Алтан суваргыг сэргээн засварлах талбарыг бэлтгэх; орон нутгийн мэргэжилтнүүдийн хадгалалт хамгаалалтын ур чадварыг дээшлүүлэх болон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалтууд зэрэг хадгалалт хамгаалалттай холбоотой олон төрлийн үйл ажиллагаануудыг дэмжин ажиллах ажээ.

АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган Эрдэнэ Зуу хийдэд хэлсэн үгэндээ: “Энэхүү дуганыг хамгаалах нь АНУ болон Монгол Улсын хооронд тогтсон бат бөх түншлэлийн гэрч мөн” гэж онцолжээ.

Түүнчлэн “Хамтдаа бид энэхүү үнэт соёлын эрдэнийг хамгаалах бөгөөд энэ нь Монгол Улсын Буддын шашны уламжлалыг бэхжүүлэхэд ч хувь нэмэр оруулна. Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын хамтын ажиллагааны хүч чадлыг харуулахын зэрэгцээ АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн тэмдэглэлтэй давхцаж байна. Эрдэнэ Зуу хийдийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах нь Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад үзүүлж буй гүн хүндэтгэл, бишрэлийг гэрчилнэ. Энэхүү соёлын үнэт эрдэнийг ирээдүйн үеийнхэндээ зориулан бид хамтдаа хамгаалах болно. Уг төсөл нь хоёр орны шашны эрх чөлөөнд өгч буй ач холбогдол болон Монгол Улсын түүх, соёл, мөн үндэсний онцлог талыг бүрдүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг бэлгэддэг билээ. Энэхүү хамтын ажиллагаагаар 1930-аад оны сүүл үеийн шашны хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болох дөхсөн Монгол Улсын түүхэн хийд дуган болон шашны дурсгалт зүйлсийг хамгаалахын тулд олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн чадавхийг нь ашиглах болно” гэсэн байна.

Уг газрын хадгалалт хамгаалалтыг дэмжих зорилгоор хийдийг 2025 оны Дэлхийн дурсгалт газруудын ажиглалтын жагсаалтад оруулсан байна.

Эрдэнэ Зуу хийд нь 1586 онд Чингис хааны удмынхны Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорины туурин дээр байгуулсан Монгол Улсад буй эртний сүм хийдийн нэг бөгөөд хийдийн дотор байрлах Алтан суварга нь Монгол, Хятад, Төвдийн архитектурын өвөрмөц хослолоор Монголын эзэнт гүрний өв, Монгол Улсын Буддын шашны өвийг илэрхийлсэн цогцолборын гол тулгуур нь юм.

Төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр Монгол Улсын соёлын өвийн дурсгалт чухал газруудын нэгийг урт хугацаанд хамгаалах нөхцөл бүрдэж, соёлын өвийг хамгаалах, удирдах үндэсний чадавхийг бэхжүүлэхээс гадна дэлхийн өвийг хамгаалах үйлсэд технологи болон инновацийн чиглэлээрх Америкийн манлайллыг харуулж байна хэмээн талууд үзэж байна.

АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан нь биет түүхэн дурсгалт газрууд, музейн цуглуулга, биет бус соёлын илэрхийлэл гэсэн ангилалд багтсан олон төрлийн төслүүдийг дэмждэг. Энэхүү сан 2001 онд байгуулагдсанаас хойш дэлхийн 133 орны 1,000 гаруй төслийг санхүүжүүлсэн. Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас дэлхий даяар жил бүр 30 орчим төслийг сонгож, дэлхий дахины түүхийг хамгаалахад чиглэсэн олон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хуваарилдаг билээ. Монгол Улсад 2003 оноос хойш тус сангаар дамжуулан 2.1 сая долларын үнэ бүхий 24 төсөл хэрэгжсэн байна. Энэ онд тус хөтөлбөр байгуулагдсаны 25 жил, АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ

21/05/2026
Өв соёл Урлаг

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026
Өв соёл Урлаг

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

08/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Реппер ThunderZ-ын “Тэнгри” тоглолтоос

25/05/2026

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана

25/05/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

25/05/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Хонконгт нээгдсэн “Dior Addict”-ын шинэ поп-ап арга хэмжээнд оролцлоо

23/05/2026

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.