Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин, продюсер Киллиан Мерфи өнөөдөр 50 нас хүрч байна
Кино

Жүжигчин, продюсер Киллиан Мерфи өнөөдөр 50 нас хүрч байна

Урлаг Урлаг25/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Cillian Murphy photographed in London ahead of the release of two of his new movies, "Steve" and "The Immortal Man" , the movie reprising his role as Thomas Shelby in Peaky Blinders . Cillian Murphy is an Irish actor. His works encompass both stage and screen, and his accolades include an Academy Award, a BAFTA Award, and a Golden Globe Award. He made his professional debut in Enda Walsh's 1996 play Disco Pigs, a role he later reprised in the 2001 screen adaptation. His early film credits include the horror film 28 Days Later (2002), the dark comedy Intermission (2003), the thriller Red Eye (2005), the Irish war drama The Wind That Shakes the Barley (2006), and the science fiction thriller Sunshine (2007). He played a transgender Irish woman in the comedy-drama Breakfast on Pluto (2005), which earned him his first Golden Globe Award nomination. Murphy began his collaboration with filmmaker Christopher Nolan in 2005, playing the Scarecrow in The Dark Knight trilogy (2005–2012) as well as appearing in Inception (2010) and Dunkirk (2017). He gained greater prominence for his role as Tommy Shelby in the BBC period drama series Peaky Blinders (2013–2022) and for starring in the horror sequel A Quiet Place Part II (2020). Murphy portrayed J. Robert Oppenheimer in Nolan's Oppenheimer (2023), for which he won the BAFTA and Academy Award for Best Actor.
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Алтан бөмбөрцөг”, BAFTA, “Оскар”-ын шилдэг жүжигчин Киллиан Мерфи 1976 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 25-нд Ирландын Корк мужийн Дуглас хотод мэндэлжээ. Түүний аав төрийн албан хаагч, ээж нь франц хэлний багш. Тэрбээр Корк мужийн Баллинтемпл хотод Пайди, Сеал, Орла гэх дүү нарынхаа хамт өсжээ. 10 настайгаасаа дуу бичиж, тоглож эхэлсэн бөгөөд католик сүмийн ахлах сургуульд суралцаж байх үеэсээ урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ.

Уг нь англи хэлний багш нь түүнд жүжигчний мэргэжлийг санал болгосон ч тэрбээр рок дуучин болохоор шийдсэн гэдэг. Өсвөр насандаа тэрбээр “The Beatles”-ийн шүтэн бишрэгч байсны зэрэгцээ хэд хэдэн хамтлагт дуулж, гитар тоглож явсаар “The sons of Mr.Green Genes” хамтлагаа байгуулжээ. “Jazz records” тэдэнд таван цомгийн санал тавьсан ч хөвгүүд мөнгийг нь голж гэрээ хийхээс татгалзсан байдаг.

Киллиан Мерфи 1996 онд Коркийг их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн ч эхний жилээ дуусгаад л хаясан. Учир нь тэрбээр найруулагч Кирнаны “A clockwork orange” тайзны бүтээлийг үзээд жүжигчин болохоор шийдсэн аж.

Тэрбээр 1998 онд “Sweety Barrett” кинонд анхны гол дүрээ бүтээж байв. Тэрбээр “Хэн гэдэг найруулагч надад хэлснийг санахгүй юм. Гэхдээ тэрбээр жүжигчин болохын тулд гучин жилийн хөдөлмөр шаардлагатай гэж надад хэлж билээ. Би хорь гаруй жил кинонд тогложээ. Дахиад арван жилийн дараа л жинхэнэ жүжигчин болно гэж найдаж явна даа” хэмээсэн юм. Энэ хугацаанд тэрбээр 70 шахам дэлгэцийн уран бүтээлийн гол болон туслах дүрд тогложээ.

Киллиан Мерфи 1996 онд рок хамтлагийнхаа тоглолтын үеэр Ивонна МакГиннестэй танилцан үерхэж, улмаар 2004 онд тэд гэрлэжээ. Тэднийх хоёр хүүтэй. Хувийн амьдралаа нууцалдаг Киллиан Мерфи алдартны дүр эсгэдэггүй, улаан хивсний ёслолуудыг ойшоодоггүй. Тэрбээр жүжиглэхээс бусад амьдралынхаа талаар ярихгүй байхыг илүүд үздэг. 2010 онд Перриерийн шагнал гардуулах ёслолыг сурталчлах зорилгоор Ирландын “Late Late” шоуны зочноор оролцох хүртлээ ямар ч телевизийн ток шоунд оролцдоггүй байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Цүда Кэнжиро дуу хоолойг нь AI-аар дуурайлгасан хэргээр шүүхэд ханджээ

25/05/2026
Кино Урлаг

Жүжигчин М.Саранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

23/05/2026
Кино Урлаг

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Цүда Кэнжиро дуу хоолойг нь AI-аар дуурайлгасан хэргээр шүүхэд ханджээ

25/05/2026

Жүжигчин, продюсер Киллиан Мерфи өнөөдөр 50 нас хүрч байна

25/05/2026

Мянган тогооч хорхог хийж, Геннисийн амжилтад бүртгүүлэхээр болжээ

25/05/2026

“Тэнгэрт дүүлсэн орь залуу нас минь” үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна

25/05/2026

Наран үүрд мандаг

25/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.