Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Цүда Кэнжиро дуу хоолойг нь AI-аар дуурайлгасан хэргээр шүүхэд ханджээ
Кино

Цүда Кэнжиро дуу хоолойг нь AI-аар дуурайлгасан хэргээр шүүхэд ханджээ

Урлаг Урлаг25/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы дуу оруулагч Цүда Кэнжиро дуу хоолойг нь зөвшөөрөлгүйгээр дуурайлган ашигласан AI бичлэгүүдийг устгуулах зорилгоор “TikTok” аппын операторын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Токиогийн дүүргийн шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэлд дурдсанаар, 2024 оны долдугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд түүний дуу хоолойг дуурайлгасан дор хаяж 188 видео “TikTok” дахь нэгэн хаягт байршсан байв. Цүдагийн зүгээс AI-аар үүсгэсэн уг дуу хоолой нь өөрийнх нь жинхэнэ хоолойтой андуурагдаж болзошгүй гэж мэдэгдэж байна. Мөн энэ нь түүний “сурталчилгааны эрх” буюу өөрийн нэр төрх, дуу хоолой зэрэг хувийн онцлогийг арилжааны зорилгоор хамгаалах эрхийг нь зөрчиж байна гэж мэдэгджээ.

Харин операторын тал “ердийн эрэгтэй хүний хоолой” ашигласан бөгөөд бичлэг нийтэлсэн этгээд тухайн апп дээр “найзынхаа дуу хоолойг AI-аар үүсгэсэн” гэдгийг тодорхой бичсэн байсан гэж тайлбарлажээ. Мөн уг дуу хоолойг Цүдагийнхтай андуурах боломжгүй тул сурталчилгааны эрхийг нь зөрчөөгүй гэж үзэж байгаа аж.

Энэ оны дөрөвдүгээр сард Японы Хууль зүйн яам AI-аар үүсгэсэн дуу хоолойг зөвшөөрөлгүй ашиглах явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулсан. Тус зөвлөл нь ямар төрлийн тохиолдлуудыг эрх зөрчсөн гэж үзэн иргэний хариуцлага хүлээлгэх боломжтой талаар хэлэлцэж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026
Кино Урлаг

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.