Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа
Сонгодог урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

Урлаг Урлаг27/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар тавдугаар сарын 23-нд ХБНГУ-ын Берлин хот дахь “Staatsoper Unter den Linden” театрын тайзнаа Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод дууллаа.

Энэ талаараа тэрбээр цахим хуудсандаа “Берлинд ирээд энэхүү гайхамшигт театрын хажуугаар өнгөрөх болгондоо “Би энэ театрт дуулах болов уу. Хэзээ бол” гэж бодож, дотроо өөртөө хэлж байсан бол энэ удаад миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг болсон театртаа дууллаа. Дуучдын хувьд “Staatsoper Unter den Linden” театрын тайзнаа дуулна гэдэг нь маш том шалгуур, нэр төрийн хэрэг байдаг билээ. Ирэх арванхоёрдугаар сард энэхүү тайзнаа дэлхийн нэрт сопрано Анна Нетребко гэх зэрэг алдартай дуучидтай хамт “Набукко” дуурьтаа дахин дуулна аа” хэмээн бичжээ.

Г.Ариунбаатарын хувьд 2026 оны эхний хагаст дэлхийн топ зэрэглэлийн дуурийн театрууд болох Францын үндэсний дуурийн театр, Мюнхений Баварын улсын дуурийн театр (Bayerische Staatsoper), Москвагийн Большой театр, Санкт-Петербургийн Мариинский театр, Италийн Женова хотын “Teatro Carlo Felice”, Испанийн Лас Пальмас хотын “Pérez Galdós” театр зэрэгт Вердийн “Трубадур”, “Бал маскарад”, “Риголетто”, “Отелло”, “Набукко”, “Симон Бокканегра” зэрэг дууриудын гол дүрийг амжилттай дуулаад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.