Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Монгол кино өдрүүд” боллоо
Кино

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо “Монгол кино өдрүүд” боллоо

Урлаг Урлаг28/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод суугаа Элчин сайдын яам, Узбекистаны Кино урлагийн агентлаг, Монгол Улсын Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Монголын кино өдрүүд” боллоо.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улын Ташкент хотод суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Узбекистан Улсын Кино агентлагийн захирал Шухрат Ризаев нар үг хэлж, хоёр орны найрамдал, соёлын дипломат харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлов. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд хоёр орны уран бүтээлчдийн төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо.

Тавдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус кино өдрүүдийн хүрээнд Монголын кино урлагийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг илэрхийлэх түүхэн болон орчин үеийн бүтээлүүдийг Узбекистаны үзэгчид болон тус улсад суугаа Монгол иргэдийн хүртээл болгосон байна. Кино өдөрлөгийг найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны киноор албан ёсоор нээсэн бөгөөд цаашлан Б.Энхбаряын “Шувуулахуй” баримтат кино, найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр” болон найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны кинонуудыг үзэгчдэд толилуулсан юм.

Нээлтийн өдрийн төгсгөлд хоёр улсын кино урлагийн төлөөлөгчид тусгайлсан уулзалт хийж, түүх, соёлын гүн хэлхээ холбоонд суурилсан хамтарсан уран бүтээл туурвих асуудлаар санал солилцлоо. Энэхүү уулзалт нь хоёр орны кино салбарын цаашдын идэвхтэй хамтын ажиллагааны эхлэл бөгөөд шинэ боломжуудыг нээсэн чухал алхам болов. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс Ташкент хотын үзэгчид болон суурьшин суугаа Монгол иргэдээ кино өдрүүдийн хөтөлбөрт багтсан бүтээлүүдийг ирж үзэхийг уриаллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.