Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Тэнгэрийн хүү” жүжгийг дэлхийн театрын зүрхэнд тоглоно
Театр

“Тэнгэрийн хүү” жүжгийг дэлхийн театрын зүрхэнд тоглоно

Урлаг Урлаг28/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд, алдарт Невскийн өргөн чөлөөнөөс холгүйхэн орших орой дээрээ Аполлон тэнгэрийн дөрвөлсөн морьт тэргийг залсан сүрлэг барилгад дэлхийн театрын урлагийн зүрх лугшдаг билээ.

Энэ бол Оросын сонгодог утга зохиолын олон суутнуудын инээд, нулимс, гурван зууны үзэгчдийн алга ташилт, халуун талархал шингэсэн Александринскийн театр юм. Өрнө дахины театрын ертөнц, урлаг судлаачид Александринскийн театрыг сэтгэлзүйн театр мэндэлсэн газар, орчин үеийн жүжиглэх урлагийн чиг хандлагыг тодорхойлсон түүхэн цэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Энэхүү агуу түүхт театрын тайзнаа УДЭТ-ын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд толилуулах урилгыг Александринскийн театрын Ерөнхий захирал Александр Малич албан ёсоор ирүүлжээ.

Александринскийн театрын урилгад, “Тэнгэрийн хүү жүжгийг толилуулах нь Санкт-Петербург хотын оршин суугчид болон зочдод онцгой үйл явдал болохоос гадна бидний цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

1832 онд суут архитектор Карло Россигийн загвараар бүтээн босгосон, неоклассик хэв маягийн төгс илэрхийлэл Александринскийн театрын барилга ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэснээс гадна урын сангийн түүх нь гурван зууны дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлсоор иржээ.

Николай Гоголийн “Байцаагч түмшэл”, Антон Чеховын “Цахлай” тэргүүтэй сонгодог жүжгүүдийг зохиолчийнх нь амьдад, анх тайзнаа амилуулж байсан энэхүү театр нь 2006 оноос буюу түүхт 250 жилийн ойгоосоо эхлэн “Александринскийн олон улсын театрын фестиваль”-ийг уламжлал болгон зохион байгуулж буй юм.

Энэхүү фестиваль нь дэлхийн улс орнуудын “Үндэсний” статустай болон сонгодог театрын дэг сургуулийг хадгалж үлдсэн шилдэг театруудыг нэгэн дээвэр дор уулзуулдгаараа онцлог юм. 2026 оны намар Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулахын дотор Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал юм.

“Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцох “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх зургаадугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд 20:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.