Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Мэрилин Монрогийн 100 насны ойгоор мянга гаруй хүн цуглаж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ
Кино

Мэрилин Монрогийн 100 насны ойгоор мянга гаруй хүн цуглаж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

Урлаг Урлаг03/06/2026Шинэчлэгдсэн:03/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт жүжигчин, загварын бэлгэ тэмдэг Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг дуурайн хувцасласан 1000 гаруй шүтэн бишрэгч тусгай арга хэмжээнд оролцож дээд амжилтыг эвджээ.

Тодруулбал, 1,037 хүн Мэрилин Монро шиг хувцаслан цугларч, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнөх  амжилтаар 2020 онд Австралийн Брайтон хотод ердөө 254 хүн цугларч байсан бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа тэрхүү амжилтыг дөрөв дахин хол давжээ. Шүтэн бишрэгчдийн цугларалт Палм Спрингс хотын төвд байрлах, уран барималч Сьюард Жонсоны бүтээсэн найм гаруй метр өндөртэй аварга том “Forever Marilyn” хөшөөний доор зохион байгуулагджээ.

Тэд Монрогийн алдарт шаргал үс, улаан уруулын будаг, цагаан даашинз зэрэг танигдсан төрхийг нь дуурайн хувцаслаж, түүний амьдрал, урлагийн өвийг хүндэтгэн дурссан байна. Тэдний зарим нь жүжигчний киноны алдарт дүрүүдийг дахин бүтээж, гэрэл зураг авахуулан баярын уур амьсгалыг бүрдүүлжээ.

Мэрилин Монро 1926 оны зургаадугаар сарын 1-нд төрсөн бөгөөд 1950-иад оны Холливудын хамгийн алдартай оддын нэг болсон юм. Тэрээр Gentlemen Prefer Blondes, The Seven Year Itch, Some Like It Hot зэрэг кинонуудаараа дэлхий даяар алдаршсан билээ.

Түүний мэндэлсний 100 жилийн ойтой холбоотой арга хэмжээнүүд АНУ болон бусад оронд зохион байгуулагдсан бөгөөд шүтэн бишрэгчид нь Монрог зөвхөн кино урлагийн од төдийгүй 20-р зууны соёлын хамгийн нөлөө бүхий бэлгэ тэмдгүүдийн нэг хэмээн үнэлдэг билээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монрогийн дүр төрх, загварын хэв маяг, кино урлагт үлдээсэн өв нь түүнийг нас барснаас хойш хэдэн арван жилийн дараа ч дэлхийн соёлын салшгүй хэсэг хэвээр үлдээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ

03/06/2026
Кино Урлаг

“Goblin” цувралын гол дүрийн жүжигчид эргэн нэгдэнэ

03/06/2026
Кино Урлаг

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ

03/06/2026

Мэрилин Монрогийн 100 насны ойгоор мянга гаруй хүн цуглаж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

03/06/2026

Дуучин Пийбо Брайсон таалал төгсжээ

03/06/2026

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар эргүүлэн томиллоо

03/06/2026

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.