Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно
Кино

Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно

Урлаг Урлаг04/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Саудын Арабад кино, цуврал киноны зураг авалт хийх хүсэлтэй Холливуудын найруулагчдыг урамшуулан дэмжихийн тулд киноны төслийн нийт зардлын 60 хүртэлх хувийг продюсеруудад буцаан олгох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргасан байна.

Харьцуулваас, Герман улсад 25 сая евро хүртэлх хэмжээний мөнгөөр нэг киног дэмждэг бол Саудын Арабад 100 саяын өртөгтэй кино хийх аваас 60 сая евро хүртэлх хэмжээний зардлаа продюсерууд буцаан авна гэсэн үг.

Кино үйлдвэрлэлийг дэмжих шинэ хөтөлбөр боловсруулснаа Саудын Арабын төлөөлөгчид Каннын кино наадмын үеэр танилцуулжээ. Киног төрөөс дэмжих тогтолцоог нэвтрүүлж буй улс орнуудтай харьцуулахад 60 хувь гэдэг бол хамгийн өндөр хувь хэмжээ юм.

Харин уг хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд дэлхийн кино үйлдвэрлэлийн зах зээлд томоохон өөрчлөлт гарна гэж шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, Германы киноны санхүүжилтийн Холбооны агентлагийн захирал Кирстен Нихаус хэлэхдээ “томоохон кино үйлдвэрлэгчид Европыг орхин гарсныхаа дараа буцаад хэзээ ч ирэхгүй байж магадгүй” гэжээ.

Хөтөлбөрийн хүрээнд саудын арабчууд улс орондоо Холливуудын найруулагчид, продюсерууд, олон улсын томоохон студиүдийг татах зорилго тавьсан бөгөөд тус улсын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бин Салманы “Алсын хараа -2030” хөтөлбөрийн дагуу кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Сүүлийн жилүүдэд тус улс спорт, аялал жуулчлал, хөгжим, киноны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд энэ нь дэлхийн тавцан дахь улс орны имижийг илүү нээлттэй болгох, нефтийн орлогоос хамаардаг байдлыг багасгах зорилготой ажээ.

Харин барууны хүний эрхийг хамгаалах байгууллагууд Саудын Араб дахь хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжилсээр байна. Ялангуяа цаазын ялыг гүйцэтгэсэн тоо өссөөр байгаа, сэтгүүлч Ж.Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт хунтайж холбогдсон зэргийг байнга дурддаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026
Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.