Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр
Театр

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

Урлаг Урлаг04/06/2026Шинэчлэгдсэн:04/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт жүжигчин Л.Жамсранжавын охин, Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Оюундарь 1968 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр СУИС-ийг “Гарын таван хуруу”-ны Шагдар нэрээрээ олонд хоногшсон Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багшийнхаа удирдлагад төгссөнөөсөө хойш Монголдоо л ганц академик театртаа үнэнчээр ажиллаж яваа.

Түүнийг УДЭТ-ын 1989 оноос хойш үзэгчдэд хүргэсэн бараг бүх л жүжгийн гол болон туслах дүрд тоглосон гэхэд хол зөрөхгүй. Театрын урлагийн шилдгийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын дөрвөн удаагийн шагналт, ОХУ-ын “Ламбушка” театрын наадмын тэргүүн байрын эзэн тэрбээр зөвхөн театрын тайзнаас 80 гаруй өөр өөр дүрээр үзэгчидтэй “уулзаад” байна. Харин дэлгэцийн уран бүтээлүүдийг нь жагсаавал нэлээд урт жагсаалт хөвөрнө. Аймшгийн, адал явдалт, түүхэн, инээдмийн, уянгын гээд түүнд тоглож үзээгүй киноны төрөл ч үлдээгүй.

Авьяаслаг, хайр татам жүжигчиндээ төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Про” театрынхан “Түүний буруу” жүжгээ ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Ульгэр” театрт тоглоно

03/09/2026
Театр Урлаг

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026
Театр Урлаг

“Ялагчдын цуваа” олон улсын театрын наадмыг жүжигчин Р.Янжиндулам нээнэ

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

03/09/2026

ФОТО: Венецийн кино наадмын улаан хивсний ёслолоос

03/09/2026

“Про” театрынхан “Түүний буруу” жүжгээ ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Ульгэр” театрт тоглоно

03/09/2026

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.