Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»“Улаанбаатар” театрын гоцлол дуучин О.Анхчимэг “Уяхан замбуу тивийн наран” тоглолтоо хийнэ
Язгуур урлаг

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин О.Анхчимэг “Уяхан замбуу тивийн наран” тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг05/06/2026Шинэчлэгдсэн:05/06/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин О.Анхчимэг “Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, магтан дуулъя” уриатайгаар “Уяхан замбуу тивийн наран” бие даасан тоглолтоо зургаадугаар сарын 12-нд “Корпорэйт” зочид буудын тоглолтын их танхимд хийх гэж байна.

Эл тоглолтынхоо талаар тэрбээр цахим хуудсандаа “Тоглолт минь дөхөх бүр улам илүү догдолж байна шүү. Бэлтгэл ажил улам их болдог юм байна. Нэг мэдсэн долоо хоног үлдлээ. Маш сайхан тоглолт толилуулахын тулд өдөр бүр л бэлтгэл хийж байгаа. Та нар минь Анхаагаа дэмжээд “Уяхан замбуу тивийн наран” тоглолтыг минь заавал үзээрэй. Өв соёлоо түгээн дэлгэрүүлж, магтан дуулъя” гэж бичжээ.

Монгол ардын уртын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг монгол хүний хоолойны цар хүрээнд нөлөөлсөн бөгөөд өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу гэж хэлж болно. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учраас “уртын дуу” гэж нэрлэгджээ. Харин олон улсын тайлбар тольд “Монголын уламжлалт хөгжмийн урлагийн үндсэн элемент бүрэлдэхүүн” хэмээн тодорхойлж, дууны хэмжээ уртаас бус, шүлгийн үгийн үе бүрийг нугалаа айзам гарган сунжруулж, уртаар шуранхайлан дуулдаг онцлогоос нь үүдэн ийнхүү нэрийддэг. Энэ онцлогоос шалтгаалан зарим тохиолдолд дөрвөн минут үргэлжлэх дуу арав орчим үгтэй байх нь ч бий хэмээн тэмдэглэсэн байдаг.

Утга агуулгын хувьд харилцан адилгүй бөгөөд гүн ухаан, шашин, хайр дурлал, баяр ёслолын сэдэвтэй байдаг. Морь болон бэлгэдлийн утгатай үгс олон давтагддаг нь монгол үндэстний аж байдлын онцлогтой шууд холбоотой. Төв халхын уртын дуу дуулахдаа аялгууг нь ихэвчлэн морин хуураар тоглох бөгөөд зарим тохолдолд лимбэтэй хоршдог. Харин баруун монголчууд ямар нэгэн хөгжмийн зэмсэг ашиглахгүй, дуучин дангаар шуранхайлан дуулж, цөөн хэсэг нь икэл хуураар аялгууг нь тоглож дуулдаг.

2005 онд НҮБ-ын Боловсрол Шинжлэх Ухаан Соёлын Байгууллага (ЮНЕСКО) уртын дууг шилдэг урлагийн өв бүтээл болгон дэмжиж дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ. Уртын дуу нь өдгөө сонгодог хэлбэрээ олон хөгжиж дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт соёлын өв юм. Монгол ардын уртын дууг бэсрэг, суман, айзам гэж хуваадаг бөгөөд баруун нутгийнхан голдуу бэсрэг уртын дууг дуулдаг. Нум сумны уухай, бөхийн уухай, хурдан морины гийнгоо бүгд уртын дууны түрлэг юм. Одоогоор судлаачдын үзэж байгаагаар 6 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим дуу ажээ. Уртын дууны амин сүнс нь амьсгаа авах буюу амьсгааны урлаг юм. Нугалаа, айзам, цохилог, шуранхай зэргийг маш урт амьсгаа, чанга хоолойгоор дуулдаг. Дээд өнгө, дан шуранхай, давхар шуранхай, тавилт гэх мэт хоолойны цар хүрээ, чадал шаардсан дууны том урлаг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026
Язгуур урлаг Урлаг

С.Нэргүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

16/02/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин О.Анхчимэг “Уяхан замбуу тивийн наран” тоглолтоо хийнэ

05/06/2026

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ

05/06/2026

“Морин хуур” хүүхэлдэйн жүжиг Красноярск хотын Дуурь, бүжгийн театрын тайзнаа тоглогдлоо

05/06/2026

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.