Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна
Дуу хөгжим

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

Урлаг Урлаг08/06/2026Шинэчлэгдсэн:08/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Анир” поп оркестр байгуулагдсан цагаасаа эхлэн хувь хүний хөгжил, хөгжмийн боловсролд нэмэр оруулахуйц гайхалтай тоглолтуудыг сонсогч, үзэгчдэд хүргэсээр буй.

Тус хамт олон Монголд анх удаа холограмм ашиглаж бүрэн хэмжээний тоглолт хийсэн анхны оркестр, “Синемато” тайлбарт, танин мэдэхүйн тоглолтыг санаачлан боловсруулж, толилуулсаар буй шинийг санаачлагч хамт олон юм.

Тэгвэл энэ удаа “Анир” поп оркестрын уран бүтээлчид оркестр, язгуур урлагийн хоршлыг Монголд  анх удаа толилуулахаар зэхэж байна. Тодруулбал, энэ зургаадугаар сарын 19, 20-нд “Улаанбаатар” театрын тайзнаа “Оршихуйн анир” тоглолтоо хүргэх гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө аяс оруулсан “𝐄𝐭𝐡𝐧𝐨 𝐂𝐢𝐧𝐞𝐦𝐚𝐭𝐢𝐜” төрлөөр бүтээж буй тоглолт гэдгээрээ онцлог.

Тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулах бол “Анир” студи, “Анир” поп оркестрын үүсгэн байгуулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг удирдах юм.

Тоглолтод “Анир” поп оркестртой хамт “Улаанбаатар” театрын “Хангарьд” найрал болон уртын дуучид, хөөмийчид оролцоно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Red Show”-наас

28/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026

Кино шүүмжлэгчид “Supergirl”-ийг DC-ийн хамгийн тааруу бүтээлүүдийн нэг гэж үнэллээ

29/06/2026

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.