Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Tony awards”-ын шилдгүүд тодорлоо
Театр

“Tony awards”-ын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг10/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

79 дэх удаагийн “Tony Awards 2026” шагнал гардуулах ёслол АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Radio City Music Hall” театрт болж өндөрлөлөө.

Өнөө жилийн шагнал гардуулах ёслолыг дуучин, ая зохиогч Pink хөтлөн явуулсан байна.

About three dozen people on a stage.Энэ жилийн шагнал гардуулах ёслолын гол шагналыг “Schmigadoon!” мюзикл хүртэж, олны хүсэн хүлээдэг шилдэг мюзикл төрлөөс гадна шилдэг шинэ хөгжим, шилдэг найруулга, шилдэг зохиол төрлүүдэд тэргүүлжээ.

About three dozen people on a stage.Жүжигчин Жон Литгоу “Giant” бүтээлд Роальд Далийн дүрийг бүтээснээрээ 80 насандаа “Tony Awards”-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ялагч болж шинэ рекорд тогтоов.

Лорри Меткалф Артур Миллерийн “Death of a Salesman” (Худалдааны төлөөлөгчийн үхэл) жүжгийн шинэчилсэн хувилбарт тоглосон дүрээрээ шалгарсан бөгөөд уг бүтээл iилдэг шинэчилсэн жүжиг зэрэг нийт зургаан номинацид тэргүүлж, энэ жилийн хамгийн олон цом авсан уран бүтээл боллоо.

Tony Awards 2026: 'Death of Salesman,' the prestige hit of the Broadway season, is showered with Tony love - Los Angeles TimesМөн наадмын хамгийн том дуулиантай мэдээ нь Квиен Жан мюзиклын шилдэг хувцас загвар төрөлд түрүүлж, “Tony Awards”-ын түүхэн дэх анхны Трансжендер хүн болж түүхэнд бичигдсэн явдал байв.

2026 оны “Tony awards” шагнал гардуулах ёслолын ялагчдын бүрэн жагсаалтыг хүргэе.

  • Шилдэг мюзикл: “Schmigadoon!” 
  • Шилдэг жүжиг: “Liberation”
  • Шилдэг сэргээн тавьсан мюзикл: “Ragtime”
  • Шилдэг сэргээн тавьсан жүжиг: “Arthur Miller’s Death of a Salesman”
  • Мюзиклийн шилдэг эрэгтэй гол дүр: Жошуа Хэнри “Ragtime” 

  • Жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр: Жон Литгоу “Giant” 

  • Мюзиклийн шилдэг эмэгтэй гол дүр: Кэйсси Леви “Ragtime” 
  • Жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр: Лесли Манвилл “Oedipus” 
  • Мюзиклийн шилдэг эрэгтэй туслах дүр: Али Луис Бурзги “The Lost Boys”
  • Жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүр: Алден Эренрейх “Becky Shaw” 

  • Мюзиклийн шилдэг эмэгтэй туслах дүр: Шошана Бин “The Lost Boys” 

  • Жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүр: Лори Меткалф “Arthur Miller’s Death of a Salesman”

  • Мюзиклийн шилдэг найруулга: Жайлон Левингстон, Билл Рауч“Cats: The Jellicle Ball” 
  • Жүжгийн шилдэг найруулга: Жое Мантелло “Arthur Miller’s Death of a Salesman”
  • Шилдэг хөгжмийн зохиол: Синко Пол “Schmigadoon!” 
  • Мюзиклийн шилдэг хөгжим: Синко Пол “Schmigadoon!” 
  • Шилдэг бүжиг дэглэлт: Омари Уилес, Артуро Лионс “Cats: The Jellicle Ball”
  • Шилдэг найрал хөгжим: Дуг Бестерман, Майк Моррис “Schmigadoon!” 
  • Мюзиклийн шилдэг тайз засал: Laffrey, Дэн Лаффри “The Lost Boys” 
  • Жүжгийн шилдэг тайз засал: Хлое Ламфорд “Arthur Miller’s Death of a Salesman”
  • Мюзиклийн шилдэг хувцас загвар: Квиен Жан “Cats: The Jellicle Ball”

  • Жүжгийн шилдэг хувцас загвар: Жефф Машие “Fallen Angels” 
  • Мюзиклийн шилдэг гэрлийн найруулга: Жен Шривер, Майкл Арден “The Lost Boys” 
  • Жүжгийн шилдэг гэрлийн найруулга: Жак Ноулес “Arthur Miller’s Death of a Salesman” 
  • Мюзиклийн шилдэг дууны найруулга: Кай Харада “Ragtime”
  • Жүжгийн шилдэг дууны найруулга: Микаал Сулайман “Arthur Miller’s Death of a Salesman” 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын сургалтад хамрагдаж байна

07/08/2026
Театр Урлаг

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026
Театр Урлаг

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.