Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ
Цирк

“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ

Урлаг Урлаг12/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн дор хэдэн арван уран нугараач оролцсон шоуг Монголоос өөр оронд олж үзэх нь ховор билээ. Хүний биеийн уян хатан чанар, гоо зүйн илэрхийлэл болж үзэгчдийн сэтгэл зүйд гүн нөлөө, уран сайхны онцгой мэдрэмж төрүүлдэг үндэсний өвөрмөц урлагаа олон улсад сурталчлах, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой “УЯН” Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг энэ сарын 19-21-нд Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулах гэж байна.

Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг АНУ-ын Лас Вегас хотноо ажиллаж амьдардаг, МУГЖ Ж.Эрдэнэчимэг үүсгэн байгуулсан бөгөөд энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар МУГЖ Э.Лхагва-Очир ажиллаж буй ажээ.

Тус чуулга уулзалт 2023 онд АНУ-ын Лас Вегас хот, 2024 онд Улаанбаатарт, 2025 онд АНУ-ын Миннесота мужид тус тус амжилттай болж, 1000 гаруй оролцогчийг хамарч байсан юм.

Харин “Монголын уран нугаралтын чуулга уулзалт–2026”-г зөвхөн уран нугараачид, суралцагчид болон мэргэжлийн уран бүтээлчдийн хүрээнд зохион байгуулах бус, харин дотоодын болон олон улсын жуулчдыг татах соёл, аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагаа болгох зорилго тавьж буй ажээ.

Цаашлаад Монгол Улсыг уран нугаралтын дэлхийн төв болгон хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг эрхэмлэж буй тус чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлч, багш, суралцагчид оролцож, уран нугаралтын урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний илтгэл, уралдаан, баримтат кино, воркшоп сургалт, гала тоглолтыг гурван өдрийн турш цогц байдлаар зохион байгуулах юм байна.

Энэ тухайд зохион байгуулагчид, “Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник, ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм. Тиймээс манай уран бүтээлчид “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн циркийн тавцанд баттай тогтоож чадсан” хэмээн  өгүүлж байна.

Тухайлбал, МУГЖ Э.Лхагва-Очир, “Монголын уран нугаралтын сургалтын онцлог нь уян хатан байдал, хүч чадал, тэсвэрийг шат дараалсан аргачлалаар хөгжүүлж, үндэсний гоо зүй, соёлын мэдрэмжийг үзүүлбэрт шингээдэгт оршино. Өдгөө энэхүү урлаг зөвхөн мэргэжлийн түвшинд бус, бүх насныханд зориулсан эрүүл мэнд, биеийн хөгжлийн чухал дасгал хөдөлгөөн болон түгэн дэлгэрч байна. Бид энэ урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө, урам зоригийг түгээхийг зорьдог. Цаашид “УЯН” чуулга уулзалтыг олон улсын түвшинд улам өргөжүүлж, уран бүтээлчид, судлаачид, боловсрол болон бүтээлч салбарын төлөөллүүдийг холбосон хамтын ажиллагааны платформ болгон хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг санаачлагч, МУГЖ Ж.Эрдэнэчимэг Монголын уран нугараачдын тухайд, “Ер бусын уян хатан чанар Ази, Африкийн хүн амын бүлэгт илүү их ажиглагддагийг эрдэмтэд судалгаагаар илрүүлсэн байдаг. Монголын уран нугараачдад эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай, биеийнхээ уян налархай чанарыг удаан хугацаанд хадгалах чадвар илүү заяагдсан байдгийг олон жил энэ мэргэжлээр дагнан ажилласан туршлагаасаа мэдэрсэн” хэмээн манай агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026
Цирк Урлаг

ФОТО: “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолт үргэлжилж байна.

24/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ARA фестивальд амьтдын тусгай орчин бүрдүүлжээ

12/06/2026

“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ

12/06/2026

Charli XCX шинэ цомогтойгоор эргэн ирлээ

11/06/2026

BTS-ийн V “Coca-Cola”-гийн сурталчилгаанд тоглолоо

11/06/2026

Япончууд Трампаас анимэ дүрүүдээ харамлаж байна

11/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.