Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Б.Золзаяа нар Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд тоглолоо
Театр

УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Б.Золзаяа нар Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа “Татьяна” жүжгийн гол дүрүүдэд тоглолоо

Урлаг Урлаг13/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Х.Намсараевын нэрэмжит Буриадын драмын эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн төсөл амжилттай хэрэгжиж, нээлт /2026.06.10/-ээ хийлээ.

“Татьяна” жүжгийн Евгений Онегиний дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Татьянагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Золзаяа нар тоглож, Буриадын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.

Энэхүү төсөл нь Монгол Улс болон ОХУ-ын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр театрын уран бүтээлчдийн мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй дэлхийн сонгодог бүтээлийг орчин үеийн тайзны шинэ шийдэл, тавилтаар үзэгчдийн хүртээл болгох зорилготой.

Хоёр орны театрын урлагийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүн болсон энэхүү бүтээл нь соёлын харилцааг гүнзгийрүүлэх, уран бүтээлчдийн туршлага солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Театр Урлаг

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026
Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.