Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа
Дүрслэх урлаг

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

Урлаг Урлаг13/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын суут зураачдын нэг Фердинан Виктор Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн засварлалаа. Түүний алдар нэрийн оргилд хүрэхдээ бүтээсэн хэд хэдэн зургууд байдгийн дундаас “Prise de Constantinople par les croisés” буюу орчуулбал “Константинополь хотод загалмайтнууд орж ирсэн нь” хэмээх бүтээлийг Луврын музей дахин сэргээж, анхны өнгө төрхөөрөө Луврын танхимд эргэн заларлаа. Энэхүү томоохон сэргээн засварлалтын ажил нь 2019 онд эхэлсэн ба Делакруагийн том хэмжээний бүтээлүүдийг хамгаалах олон жилийн төслийн чухал үр дүн хэмээн урлаг судлаачид үзэж байна.

Эжен Делакруагийн зураг амжилттай сэргээн засварлагдлаа (фото 1)

Олон жилийн турш орчны болон гэрлийн нөлөөгөөр шарлаж, бараантсан тус зургийг сэргээн засварлагчид нэг нэгэнгүй цэвэрлэж, тогтсон өнгөр болон, лакан бүрхүүлийг арилгаснаар зургийн үндсэн өнгө будаг сэргэж, дүрслэлүүд өөрийн гүн гүнзгий утга агуулгаа тодхон харуулсан юм.

1838 онд Францын хаан I дүгээр Луи Филипийн захиалгын дагуу энэхүү зураг нь анх Версалийн ордны галерейг чимэх зорилготой бүтээгдсэн юм. Делакруа захиалгаа 1840 онд дуусгаж, 1841 оны Парис Салон гэгддэг үзэсгэлэнд толилуулсны дараа Версалийн нео-готик хэв маягийн Загалмайтны танхимд хааны зарлигийн дагуу байршуулсан гэдэг. Зургийн төрөлх гэр бол үнэндээ Луврын музей биш Версалийн ордон байсан ажээ. Гэсэн хэдий ч хожмоо Францын Дүрслэх урлагийн захиргаа тус зургийг өндрөөр үнэлж, түмэнд харуулах зорилгоор 1881 онд уг бүтээлийг Луврын музейд шилжүүлж, Версалийн ордонд хуулбарыг үлдээжээ.

Эжен Делакруагийн зураг амжилттай сэргээн засварлагдлаа (фото 3)

Өнгөрөгч сар амжилттай сэргээн засварлагдсан энэхүү бүтээл нь XIX зууны Францын уран зургийн оргил бүтээл төдийгүй, урлаг хэрхэн түүхийг хадгалж, хүмүүний эмгэнэл, ялалт, ёс суртахууны эргэцүүллийг үеийн үед дамжуулж чаддагийг харуулах үнэт өв болон Луврын танхимд дахин гэрэлтэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.