Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»“Уян” Монголын уран нугаралтын чуулга уулзалтад 200 гаруй нугараач оролцлоо
Цирк

“Уян” Монголын уран нугаралтын чуулга уулзалтад 200 гаруй нугараач оролцлоо

Урлаг Урлаг22/06/2026Шинэчлэгдсэн:22/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон “Монголын уран нугаралтын холбоо” хамтран “Уян-Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026”-ыг Налайх дүүрэгт энэ сарын 20, 21-нд зохион байгууллаа.

Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой тус чуулга уулзалтыг Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын санаачилгаар зохион байгуулав.

Энэ удаагийн чуулганд Япон, Франц, Хонконг, Хорват болон Монголын 200 гаруй уран нугараач, багш нар нэгэн тайзнаа чуулж, Монголын уран нугаралтын үнэ цэн, гайхамшгийг дэлхий дахинд таниулсан юм. Мөн дэлхий нийтийн анхаарлыг татсан “Netflix”-ийн “Physical: Asia” шоуны олон улсын оролцогчид болон тус шоуны финалд шалгарсан Монгол багийн тамирчид хүндэт зочноор уригдан оролцсоноороо онцлогтой.

Чуулганы үеэр Монголын уран нугаралтын урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний илтгэл, мэргэжлийн уралдаан, тэмцээн болон воркшоп сургалт, Монгол уран нугаралтын түүхийг харуулсан баримтат киноны үзвэр, үндэсний өв соёлыг шингээсэн бэсрэг наадам, “Uyan show: Gravity & Grace” олон улсын гала тоглолт болов.

Өнөөдөр Монголын уран нугаралтын урлаг дэлхийн олон орны тайзнаа үнэлэгдэж, олон улсын циркийн урлагийн хөгжлийн салшгүй хэсэг болсон. Монголын уран нугараачид дэлхийн 50 гаруй оронд тоглолтоо үзүүлж, олон улсын циркийн наадмуудаас 100 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

“Уян” чуулга уулзалтыг анх 2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо эхэлж, 2024 онд Улаанбаатарт, 2025 онд АНУ-ын Миннесота мужид тус тус зохион байгуулан, нийт 1000 гаруй уран нугаралтын мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно

16/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ

12/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

22/06/2026

ФОТО: Монгол, Германы уран бүтээлчдийн график-бар зургийн хамтарсан үзэсгэлэнгээс

22/06/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна

22/06/2026

“Уян” Монголын уран нугаралтын чуулга уулзалтад 200 гаруй нугараач оролцлоо

22/06/2026

МҮУИТ-ын 50 уран бүтээлч оролцсон тоглолт Пусан хотноо болно

22/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.