Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ болон БНСУ-ын “Сансанмару” продакшн нар хамтран ажиллана
Театр

УДЭТ болон БНСУ-ын “Сансанмару” продакшн нар хамтран ажиллана

Урлаг Урлаг23/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театр (УДЭТ) болон БНСУ-ын “Сансанмару” продакшн нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Талууд Монголын үзэгчдэд олон улсын түвшний, өндөр чанартай хөгжимт жүжгийн бүтээл хүргэх зорилгоор 2026–2028 оны хугацаанд УДЭТ-ын тайзнаа тоглогдох шинэ мюзиклүүдийг хамтран бүтээхээр тохиролцов.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Сансанмару” продакшны Гүйцэтгэх захирал, продюсер Ум Дун Ёл Монгол Улсад хүрэлцэн ирж, шинэ мюзикл уран бүтээлийн зохиолын хөгжүүлэлт болон төслийн бэлтгэл ажлуудад хамтран ажиллалаа.

Тэрбээр мөн БНСУ-ын тайзны урлаг, мюзиклийн өнөөгийн чиг хандлага, хөгжлийн талаар Соёл урлагийн их сургуулийн Жүжиглэх урлаг болон Хөгжимт театрын жүжигчин мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцав.

Ум Дун Ёл нь БНСУ-ын Тайзны урлагийн хүрээлэнгийн захирал, Солонгосын тайзны урлагийн продюсеруудын холбооны захирлаар ажилладаг бөгөөд Өмнөд Солонгосын мюзиклийн салбарын нэр хүндтэй продюсерүүдийн нэг юм.

УДЭТ болон “Сансанмару” продакшны хамтын ажиллагаа нь Монгол, Өмнөд Солонгосын тайзны урлагийн харилцааг шинэ шатанд гаргаж, олон улсын түвшний шинэ бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.