Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно
ТВ Нэвтрүүлэг

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг04/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон хурдан морь уядаг Монголын соёл урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу долдугаар сарын 5-наас Монгол HD телевизийн дэлгэцээр үзэгчдийн хүртээл болно. Мөн долдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж TV8 сувгаар түмний олны мэлмийг баясгана.

Тус шоу нэвтрүүлэг нь нийт найман дугаар цацагдах бөгөөд төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү, төслийн продюсероор Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах, найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан бол шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар ажиллажээ.

“Physical Asia”-гийн оролцогчид болох  БНСУ-ын алдарт жүжигчин Чой Жоль Ху, Филлиппин-Америкийн холимог тулааны мэргэжлийн тамирчин Марк Мүгэн,Филиппин-Австралийн тамирчин Жастин Ковэни, Өмнөд Солонгосын тамирчин Жан Ын Шиль, Австралийн тамирчин, контент бүтээгч Дом Томато, Австралийн фитнессийн тамирчин, дасгалжуулагч Кателин Ван Зил, Австралийн регбигийн тамирчин Элони Вунакейс нар оролцож морьтны соёл, хурдан морийг уяж хурдлуулах, монгол ахуйтай хэрхэн танилцаж буйг харуулахаас гадна тэдний дунд өрсөлдөөн хэрхэн өрнөхийг харна.

Мөн Монгол оролцогчид Гавьяат жүжигчин Л.Банзрагч, Э.Төрмандах, А.Хосбаяр, Н.Мөнгөншагай, Б.Буянжаргал, Л.Сүхбаатар, Д.Эрдэнэ-Очир, Э.Дашням нар тэд нарт Монгол өв соёлоо дэлхийд хэрхэн таниулах бол, морины уяа сойлгоо хэн нь тааруулж хэний морь нь түрүүлэхийг харах өдрүүд улам ойртсоор.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон Монголын хурдан морь уядаг урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу удахгүй үзэгчдийн хүртээл болно

26/06/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

“Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг цуврал комик ном, анимейшн болон эргэн ирлээ

05/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026

ШИНЭ КЛИП: Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч “Наадмын өглөө”

04/07/2026

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

04/07/2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.