Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ
Дуу хөгжим

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

Урлаг Урлаг06/07/2026Шинэчлэгдсэн:06/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн поп од Мадонна баасан гараг /2026.07.03/-т 15 дахь студийн цомог болох “Confessions II”-г гаргаж, карьерынх нь хамгийн амжилттай үеүүдийн нэгийг тодорхойлсон бүжгийн хэмнэлтэй, цэнгээний газрын уур амьсгалтай хөгжмийн хэв маягтаа эргэн ирлээ. Шинэ бүтээл нь сүүлийн жилүүдэд түүнд ирсэн хамгийн эерэг үнэлгээнүүдийг авч эхэлсэн байна.

Нийт 16 дуутай уг цомогт 67 настай “Попын хатан хаан” Британийн продюсер Стюарт Прайстай дахин хамтран ажиллажээ. Тэрбээр өмнө нь Мадоннагийн 2005 онд дэлхий даяар амжилт олсон “Confessions on a Dance Floor” цомог дээр ажиллаж байсан юм.

Тухайн цомог “Hung Up”, “Sorry” зэрэг хит дуугаараа алдартай болсон бөгөөд шинэ “Confessions II”-г шүүмжлэгчид тэр үеийн үргэлжлэл мэтээр тодорхойлж байна.

“Rolling Stone”, “Variety”, “The Guardian” зэрэг томоохон хэвлэлүүд “Confessions II”-г Мадоннагийн “Confessions on a Dance Floor”-оос хойших хамгийн сайн цомог гэж нэрлэжээ. Ялангуяа түүний сүүлийн үеийн “Rebel Heart”, “Madame X” цомгууд харьцангуй даруухан хүлээн авалттай байсан тул энэ удаагийн бүтээл илүү хүчтэй үнэлгээ авч байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дуу хөгжим Урлаг

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Тайга” фестивалиас

15/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026

“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.