Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо
Дуу хөгжим

Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Урлаг Урлаг07/07/2026Шинэчлэгдсэн:07/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн дуучин Харри Стайлс Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд дараалан 12 удаа тоглолт хийж, Гиннесийн дээд амжилт тогтоолоо. “Харри Стайлсын бүх тасалбар нь зарагдаж дууссан 12 тоглолт хийж, дээд амжилтыг эвдэж чадсан нь түүний амьд тоглолтын цар хүрээ, хүсэл эрмэлзэл, соёлын нөлөөлөл, мөн шүтэн бишрэгчидтэйгээ гайхалтай холбоотой байдгийг гэрчилж байна” гэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын шүүгч Уилл Манфорд онцлон тэмдэглэжээ.

Дуучин Харри Стайлсаас өмнө нь “Coldplay” хамтлаг 2025 онд Уэмбли цэнгэлдэхэд дараалан 10 удаа тоглолт хийж, дээд амжилтын эзэн болж байв.

Харри Стайлсийн Лондон дахь тоглолтууд зургадугаар сарын 12-нд эхэлж, бямба гараг /2026.07.04/-т сүүлийн тоглолтоо хийснээр өндөрлөсөн. Уг тоглолтыг 80 мянган хүн үзсэн бөгөөд дуучин Харри Стайлс өмнө нь харьяалагддаг байсан “One Direction” хамтлагийнхаа талаар дурссан байна.

Тэрбээр тоглолтын үеэр хэлэхдээ, “Хэрэв энэ аяллын чухал хэсэг болсон дөрвөн найз минь байгаагүй бол өдийд би энэ тайзан дээр зогсохгүй байх байсан. Би эдгээр үдэш болон энэ бүх хугацаанд сурсан бүх зүйлдээ талархал илэрхийлмээр байна. Ниалл, Луис, Зейн болон миний хайртай найз Лиамд талархал илэрхийлмээр байна. Энэ бүхэн аль нь ч боломжгүй байх байсан. Та наргүйгээр би энд байхгүй байх байсан. Маш их баярлалаа” гэжээ.

“One Direction” хамтлаг 2010 онд телевизийн шоу болох “The X Factor”-ын үеэр байгуулагдаж, 2016 онд тодорхойгүй хугацаагаар завсарлага авсан. Хамтлагийн гишүүн Лиам Пейн 2024 онд 31 насандаа нас барсан юм.

Харри Стайлс 2017 оноос хойш бие даасан уран бүтээлчийн замналаа эхлүүлж, олон нэр хүндтэй хөгжмийн шагнал хүртсэн. Мөн дэлхийн хамгийн алдартай поп дуучдын нэг болсон юм. Шинэ дээд амжилтыг нь тэмдэглэн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгээс Харри Стайлст зориулсан тусгай дурсгалын баннер байршуулжээ. Түүний аялан тоглолт цаашид Бразил, Мексик, АНУ болон Австрали улсад үргэлжилж, арванхоёрдугаар сард өндөрлөх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ламжавын Ган-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Дуу хөгжим Урлаг

Доржсүрэнгийн Болд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Дуу хөгжим Урлаг

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Амьдрахад хамгийн таатай хотоор Копенгаген шалгарлаа

07/07/2026

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

07/07/2026

Харри Стайлс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

07/07/2026

Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ

07/07/2026

Жүжигчин Б.Батмэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.