Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо
Кино

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

Урлаг Урлаг08/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан даваа гараг /2026.07.06/-т боллоо. Хуралдаанаар Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Дашийн Цэрэндарьзавын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжжээ.

Дашийн Цэрэндарьзав 1945 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Тэрбээр 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино, драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Улсын драмын театрт эхлүүлэн, гавьяаны амралтад хүртлээ тус театртаа ажилласан юм. Тэрбээр “Үүр цайхын өмнө” жүжгийн Ханд, “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө, “Хүргэн хүү”-гийн Халтмаа, “Солиот эх”-ийн хадам эх зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг бүтээж, Монголын тайз, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч билээ.

Түүний урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж 2001 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2026 онд Ардын жүжигчин цолоор шагнасан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026
Кино Урлаг

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026
Кино Урлаг

Бенедикт Камбербэтч, Алан Камминг, Бенедикт Вонг нар Их Британийн Засгийн газарт өргөдөл бичжээ

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.