Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Яруу найрагч, ХХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнууллаа.

