Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ
Дүрслэх урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

Урлаг Урлаг08/07/2026Шинэчлэгдсэн:08/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайваний Тайбэй хот дахь Хааны ордон музейд баасан гарагт нээгдэх шинэ үзэсгэлэнгийн үеэр Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Уг бүтээлийг Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитойгоор дүрсэлсэн хөрөг гэж үздэг бөгөөд Монголын түүхэн ой санамж, үндэсний соёлыг холбосон чухал бэлгэдэл хэмээн тус музейн захирал Шяо Зунхуан онцлон тэмдэглэв.

Энэхүү хөрөг нь “Спорт ба ур чадвар: Уран зураг, уран бичлэг дэх бие бялдрын хөдөлгөөн ба ур чадвар” сэдэвт үзэсгэлэнд тавигдах ажээ. Уг үзэсгэлэнд мөн Их Юань Улсыг үндэслэгч Хубилай хаан хүрээлэгчдийн хамт говь цөлд ан ав хийж буйг харуулсан “Хубилай хаан авд мордсон нь” зургийг дэлгэн үзүүлнэ.

Тайбэй хот дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар даваа гарагт Хааны ордон музейд Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх, мөн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Уг ёслолд Тайбэй дэх Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Т.Ганхуяг, музейн захирал Шяо Зунхуан болон Тайванийн Гадаад хэргийн яамны Баруун Ази, Африкийг хариуцсан газрын ерөнхий захирал Янь Жялян нар оролцов.

Чингис хаан Монголын түүхэн ой санамжийн чухал хэсэг хэвээр байгаа төдийгүй дэлхийн түүх, соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн тул тус музей уг хөргийг дэлгэн үзүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой хэмээн Т.Ганхуяг хэлсэн үгэндээ онцолжээ.

Музейн захирал Шяо Зунхуан тус музей сүүлийн жилүүдэд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Богд Хааны Ордон Музей болон Чингис хаан Үндэсний Музейтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү үзэсгэлэн есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026

Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.