Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв
Нийгэм

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Урлаг Урлаг10/07/2026Шинэчлэгдсэн:10/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын нийслэл Вашингтон хотын “Nationals Park” төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган бейсболь сонирхогчид Монгол наадмын уур амьсгалаар нэгэн өдрийн тоглолтоо эхлүүллээ. Лхагва гарагт болсон “Washington Nationals” болон “Houston Astros” багуудын тоглолтын өмнөх хүндэтгэлийн нээлтийн бөмбөгийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр шидэж, Монголын Үндэсний баярыг Америкийн спортын томоохон тайзнаа сурталчилсан онцлох үйл явдал болов.

Тоглолтын үеэр Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Nationals Park” цэнгэлдэх хүрээлэнгийн төв дэлгэцээр “Happy Naadam, Сайхан наадаарай” гэсэн мэндчилгээ хүрч, эрийн гурван наадам, Монгол өв соёлыг олон мянган үзэгчдэд таниулсан юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд Вашингтон хот орчимд ажиллаж амьдарч буй монголчууд идэвхтэй оролцож, монгол төрийн далбаагаа барин олноор ирсэн байлаа.

Бэйсбол бол монгол наадамтай адил АНУ-ын үндэсний спортын бэлгэ тэмдэг бөгөөд жил бүр сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татдаг “Major League Baseball” (MLB) нь дэлхийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн бейсболын лигийн нэг юм. Тиймээс хамгийн олон үзэгч үзэж сонирхдог спортын тоглолтын үеэр Монголын Үндэсний их баяр наадмыг АНУ-ын олон нийтэд сурталчлахын зэрэгцээ хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцаа, соёлын солилцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал боллоо. Мөн жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр Вашингтон хотын төвд орших Конгрессийн ордон Монголын далбааны өнгөөр гэрэлтэн асч, Монголын үндэсний баяр наадамд мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.