Ордуудын энэ долоо хоног /2026.07.13-2026.07.19/-ийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Гэнэтийн нөхцөл байдлыг ч өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг хай. Өөрийн алдааг бусдын нуруунд үүрүүлэх гэсэн оролдлого ажилдаа ахиц гаргахад саад болох болно. Таагүй явдлын ихэнх хэсэг нь аяндаа алга болох болно. Төлөвлөөгүй зарлага гарч ирэх ба энэ нь гаднын нөхцөлөөс үүссэн хямралтай холбоотой байна. Аливаад хүлээцтэй хандаж өөрийгөө хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Хэрэв та хэн нэгэнд түрэмгий зан гаргавал хариу нь мөн л тийм маягаар ирэх болно гэдгийг сана. Ойр дотнын найз нөхдөө гомдоохоос сэрэмжил. Тус дэмийг нь авдаг хүмүүсээ мартаж болохгүй. Таны ур чадвар, авьяас билэг өндөр байгаа тул азад найдахаас илүү сайтар судалгаа хийх хэрэгтэй. Олон нийтийн уулзалт, арга хэмжээ ихэнх цагийг авах бөгөөд ажлаа зөв зохицуулах хэрэгтэйг сана. Улс төрийн ямар нэг кампанит ажилд хамрагдаж, бусадтай мэтгэлцэх бололтой. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, олон нийттэй харилцах талаар судалж мэдсэнээр таны нэр хүнд өсөх болно. Хайр дурлалын шинэ холбоо үүсэх магадлал байна. Харин гэр бүлтэй хүмүүс хамтдаа байх нь тохиромжтой үе. Долоо хоногийн сүүл рүү үйл явдлын гадаад тал бус дотоод мөн чанарыг олж хар. Бэрхшээлтэй ч ажлаа тайван хий. Сайн хамтрагч болон чадвартай багийг сонгох нь ажлаа шуурхай болгох боломж өгнө. Бат бөх бус харьцааг тасал. Мөн та бусдад хэт шүүмжлэлтэй хандаж дайрч давшлах хандлага гаргаж магадгүй. Энэ нь муу үр дагавар авч ирнэ. Дэмий бухимдлаа дарж, цагийг үр ашигтай өнгөрүүл. Хэлэх үг, хийх үйлдлээ цэгнэж өмнө нь сайтар бодож байхыг зөвлөе. Хэдийгээр хажуу дахь хүн чинь танд саад болж төвөгтэй байдал гаргасан ч аль болох тайван байхыг хичээгээрэй. Ингэснээр таны нэр хүнд өсөж чадна. Шүүмжлэх амархан. Бусдын оронд өөрийгөө нэг удаа тавиад үзэх хэрэгтэй. Мэргэжлийн түвшин өрсөлдөх нь мэдээж амаргүй. Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд амиа хичээх болон шунахайн зорилгогүй байх хэрэгтэй. Өрсөлдөгчтэйгөө бүү тэмцэлд, эхлээд өөрийгөө ял.
ҮХЭР

Од эрхсийн нөлөө таны сэтгэлийг тогтворгүй болгоно. Зарим явцуу хүрээллээс түр, холдож өөрийнхөөрөө байхыг хүсэх болно. Мөнгө төгрөгийн асуудал гарч магадгүй бөгөөд бодит байдлыг хүлээн авч, сайтар тооцоол. Далд ухамсар тань ихийг сурч мэдээд зогсохгүй өөрийн гэсэн хүрээлэлтэй, нэр хүндтэй нэгэн болох боломж байна. Урьдын бүх гуниг гутралаа ор мөргүй мартаж чадвал таны сэтгэл санаа их бүтээлч болох бололтой. Эрүүл мэнд, бие махбодоо анхаарч сэтгэлийн хөдлөлөө дарахыг хичээгээрэй. Ямар ч зүйл дээр өөрийн зарчим, үзэл бодлыг хадгалж үлдэх нь хир тэсвэр хатуужилтай болохоо харуулсан үйлдэл байна. Цаашид амьдралд тохиох сорилтыг давах эрч хүчтэй болно. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо эрч хүч урам зориг хайрла. Хайр дурлалын харилцаа таатай байна. Амьдралын энгийн зүйлст сэтгэл хангалуун байж сур. Амьдралдаа олдсон өчүүхэн жижиг зүйлд ч талархан инээмсэглэ. Та хэр халамжтай болохоо баталж үзүүлэх хэрэгтэй. Таны эрч хүч, дур булаам байдал хүмүүсийн анхаарлыг маш их татах бөгөөд та олон боломж олж авах болно. Гаргасан санаачилгаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Олон нийтийн арга хэмжээ хөгжилтэй байх болно. Долоо хоногийн сүүл рүү хувийн асуудлаа цэгцэлсэн бол том хэмжээний ажил авахаас бүү ай. Янз бүрийн дарамт болон түгшүүртэй байдалд бэлэн бай. Хүмүүсийн бодож байгааг өөр гэдгийг баталж, ур чадвараа харуулбал том итгэл олж авах болно. Зөн совингоо дагах нь таныг алдаа хийхээс сайн хамгаалах болно. Хувийн эрх ашгаа бодох эсвэл бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэсэн хоёр сонголтоос нэгийг нь хийх нөхцөл байдалд орж магадгүй байна. Хувиа хичээсэн үзлээсээ татгалзаж, сул дорой харагдахгүйг хичээ. Олны хөл үймээнийг дагаж хувирах хэрэггүй. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол зөн совиндоо итгэ. Ажлаа сайн хийхийн хажуугаар амарч, гэр бүлийнхэндээ цаг гаргана гэдэг бараг боломжгүй санагдана. Гэхдээ аль болох үр хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай байснаар урам орж эерэг бодлоор цэнэглэгдэнэ.
ИХЭР

Бусдыг хүлээн зөвшөөрч хоорондын ялгааг сайн ойлгосноор сонирхолтой харилцаа үүсэх болно. Шинэ орчин таны сэтгэлийг ихээр хөдөлгөнө. Харин бүх зүйл нэг хэвийн байх нь таны сэтгэл гонсойлгож болзошгүй. Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо дагах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтахын оронд цаг алдалгүй шийдвэрлэ. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй газраас зайлсхий. Мөн үзэл бодлоо хамгаалах гэж хэт улайрах хэрэггүй. Найз нөхөдтэйгөө сэтгэлээ хуваалцах хүсэл төрнө. Хамтрагч нарын санхүүгийн асуудал дарамттай санагдана. Илүү нөлөөтэй төлөвлөгөө зохиох эсвэл боломжтой нөхцөл байдлыг амлах нь зүйтэй. Хамтын ажиллагаа эсвэл бизнесээ өргөжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож болох юм. Зорилгоо биелүүлэхийн тулд үйл ажиллагаандаа чин үнэнч, шударга байхыг эрхэмлэ. Харин байгаа мөнгөө эргэлзээтэй зүйл дээр оруулах нь амжилттай болохгүй байх. Долоо хоногийн сүүл рүү таны эерэг зан чанар аливаа ёс зүйгүй үйлдлийг ч таслан зогсооно. Гэхдээ эрсдэлтэй үйлдэл гаргах хэрэггүй. Танихгүй хүнтэй муудалцахаас болгоомжил. Хэт санаачилгатай хүн болж харагдах гээд ч хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ хаа нэг тийшээ амрахаар явах нь таныг үнэхээр жаргалтай болгоно. Ажил их байсан ч цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй, албан бус байдлаар өнгөрөөвөл үр дүн нь гайхалтай байж чадна. Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөвийг бодитойгоор өөрчлөх хүмүүжлийн арга барил олох шаардлагатай. Гэр бүлээрээ цуглах нь хөгжилтэй байх бөгөөд хүн бүхэнд баяр баяслыг авчирна. Гэр бүлийн хүн тань гэнэтийн бэлэг барьж таны царайд инээмсэглэл тодруулах бололтой. Амралтаараа аялах төлөвлөгөөг зохиоход яг тохирсон цаг.
МЭЛХИЙ

Од эрхэс шинээр танин мэдэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжиж байна. Сонирхолтой, хөгжилтэй олон төрлийн үйл ажиллагааны урилга хүлээж авна. Эрч хүч, адал явдлаар дүүрэн байх ба аялал зугаалга танд сонирхолтой байна. Санхүүдээ санаа зовж байгаа хүмүүс мэргэжлийн байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Хэрэв та амралтаа авч зугаалах төлөвлөгөөтэй байгаа бол мөнгөө зөв зарцуул. Аз сорьсон мөрийтэй тоглоомоор тоглох хэрэггүй. Хэн нэгэн танаас зээлсэн мөнгөө удааж байгаа бол ярилцаад үз. Удахгүй буцаагаад өгнө гэж найд. Чухал үйлчлүүлэгчтэй харилцаагаа сайжруулж, танилын сүлжээгээ илүү өргөн болгохыг хичээ. Хэт их дарамтаас өөрийгөө чөлөөлж чадвал та их зүйлийг хийж бүтээж чадна. Ойр дотнын хүндээ анхаарал халамж тавьж, гэнэтийн бэлгээр баярлуул. Ганц бие эрчүүдийг санамсаргүй учрал зүрхийг нь шархлуулах бололтой. Долоо хоногийн сүүл рүү өөрийн сонирхдог зүйлсийн талаар бусадтай санаа бодлоо солилцох бол тэдний юу хүсэж байгааг мэдэрч, ярихаас илүү сонсохыг хичээгээрэй. Бизнесийн үйл ажиллагаанд оролцохдоо ч сайн сонсогч байх нь танд амжилт авчрах бололтой. Гэхдээ бусад хүмүүсийн зөвлөгөө хэт их авбал будилна. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол зөн совиндоо итгэ. Эргэн тойрноо өөрчилж засахад их зардал гарах хэрэггүй. Мөнгө бага зэрэг дутвал хялбар арга олж болох бөгөөд гэр бүлээрээ амралтын өдрүүдээр зарим ажлаа дуусгаж чадна. Биеийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтдоо анхаарал тавь. Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Аливаа асуудалд санаа сэтгэлээ зовоолгүй, сайн амар. Ойр дотнын хүмүүстэй ам мурийж, болчимгүй үйлдэл хийж болзошгүй байна. Хүний үгийг сонсож, буулт хийж сур. Хайр дурлалын харилцаандаа өөрийн давуу талаа харуулж чадна.
АРСЛАН

Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд аз сорихдоо болгоомжтой бай. Өөрийнхөө бодолд хэт их итгэлтэй байх хэрэггүй. Ажил хэргийн гэрээ хэлэлцээрийг сайн судалж байж хий. Од эрхэс чухал шийдвэр гаргах эгзэгтэй үе ирснийг илэрхийлж байна. Авьяаслаг хүмүүс өөрийн ур чадвараа илэрхийлэхэд тааламжтай. Олон нийтийн ажилд оролцох нь цаг зав их орох ч ирээдүйдээ илүү ач холбогдол өгч байгаа бол үүнийг заавал зохицуул. Романтик хүсэл өндөр байх боловч та улигт бодолд орохгүй байхын тулд өөрийн мөрөөдлөө хязгаарлах хэрэг гарна. Аз жаргалтай харилцаанд байгаа хосууд амархан гомддог зантай бол аль болох тайван бай. Хосуудын харилцаанд хууран мэхлэлт, хардалтаас болсон хагарал үүсэж магадгүй. Бодлогогүй, түргэн үйлдэл хийх шалтгаан гаргахгүй байхыг хичээ. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн зүгээс таны санхүү болон өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлнө. Хэрэв та шинэ харилцаа холбоо үүсгэхийг хүсэж байгаа бол яриа хөөрөө үр дүнтэй өрнөнө. Магадгүй хэн нэгэн нууцаар таны эсрэг үйл ажиллагаа явуулж байж мэдэх юм. Өөрийн зөн совинг сайн мэдрэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч та шударга байж, асуудлыг нээлттэйгээр ярилцаж байвал зөв шийдэл олдох болно. Удаан уулзаагүй танилтайгаа уулзана. Та гэр бүлдээ ихэнх цагийг зарцуулах нь зөв байх. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосууд сайхан мэдээ сонсоно. Өөрийн гадаад байдалдаа анхаарч, таалагдсан зүйлсээ худалдан ав.
ОХИН

Хүлээсэн үүргээ шийдэх боломжийг ашиглавал амьдрал ахуй сайжирна. Материаллаг байдалд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Гэхдээ эд хөрөнгө таны гол зорилгыг хангана гэж бүү найд. Өрсөлдөгч нар таны бодож байснаас хүчтэй байж мэдэх учир болгоомжтой бай. Ажил хэргээ багаар ажиллан гүйцэтгэх нь илүү үр дүн авчрах болно. Гэхдээ итгэж найдаж байсан хүмүүс энэ удаа тус болох ч та түүнд дандаа найдах нь буруу юм. Зарим зүйл дээр бусдын туслалцаа авахгүй байсан дээр. Судалгаа муутай шинэ ажил эхлэхээс зайлсхий. Од эрхэс таныг туршилт хийлгүйгээр дадаж сурсан аргаа ашиглахыг зөвлөж байна. Зарим хүмүүст ар гэрийн үүрэг хариуцлага ноогдож, шаардлагатай байгаа зарим хэрэгцээтэй зүйлээ засварлана. Хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүс ахуйн асуудалтайгаа амралтгүй зууралдана. Ойр дотнын хүмүүстээ хүлээцтэй тэвчээртэй хандаарай. Харин ээлжийн амралтаа авсан хүмүүс аялал төлөвлөх бололтой. Долоо хоногийн сүүл рүү өөрийн онцлог зан чанараа ашиглаж ямар нэгэн нууц зүйлийг нээн илрүүлнэ. Од эрхсийн байрлал таныг аз сорьсон үйлдлээс хол байж, хий дэмий зүйлд мөнгө үрэх хэрэггүй гэдгийг сануулж байна. Төсвөө хэтрүүлсэн, санхүүг хямраасан зүйлд оролцохоо зогсоох хэрэгтэй. Мэргэжлийн ур чадвараа тэлж өргөжүүлэхэд үрж байгаа мөнгө үнэ цэнтэй байна. Гэхдээ шинэ хувцас, эд хэрэгсэл худалдаж авахад таатай байна. Өөрийн хайр дурлалын асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Мөн бусад гэр орны тулгамдсан асуудлаа цаг алдалгүй шийд. Гомдоосон ойр дотнын хүн байвал уучлал гуй. Хэцүү нөхцөлд бусад хүмүүсийн хийсэн сонголтуудыг харьцуулж, жишиж үз. Ямар нэгэн зүйлийн талаар бусадтай хэлэлцэх бол нээлттэй, сониуч зангаар хандаарай. Тэгвэл та шинэ зүйлс сурч мэдэж авах болно. Хайр дурлалын асуудалд орооцолдсон ганц бие хүмүүс гайхширал төрүүлэм урилга хүлээн авна. Зарим залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой.
ЖИНЛҮҮР

Ихэнх хүмүүс гэнэтийн өөрчлөлт хийхээр оролдох бөгөөд огт мэдэхгүй зүйлээ хийх юм бол эргэн тойронд эргэлзээ төрүүлнэ. Төлөвлөсөн зарим ажил бүтэлгүйтэх магадлал өндөр байгаа тул итгэл найдвараа алдаж мэдэхээр байна. Уурлаж бухимдах бололтой. Хэт мэдрэмтгий байдал үр дүнгээ өгөхгүй. Эсвэл хэт илэн далангүй байх нь байдлыг улам бүр дордуулна. Бусдыг алдаа гаргавал зэмлэн буруушаах хэрэггүй. Ажилдаа урьдынхаасаа илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тулгарна. Этгээд үйлдэл, өөрийнхөөрөө байх хүсэл зэрэг нь хайр дурлалын амьдралд төдий л сайхан дурсамж үлдээхгүй байх. Азтай учралаар ашигтай санал таны талд шийдэгдэж ч магадгүй. Гэхдээ янз бүрийн мэдээллээс болж таны сэтгэл зүй дээш доош хэлбэлзэнэ. Энэ үед аль болох олон хүмүүстэй хамтарч ажиллахыг хичээх хэрэгтэй. Хэн нэгэнтэй зөрчил үүсгэсэн ч гэсэн зөрчилдөөн таныг илүү бүтээлч болгоно. Долоо хоногийн сүүл рүү итгэж болох хүмүүст нууцаа ярь. Ямар өөрчлөлт хэрэгтэйг нухацтай анхаарах цаг болжээ. Та тусгай төлөвлөгөөгөө дахин бодох болно. Мэдлэгээ өргөтгөх, таниагүй зүйлээ судлах талаар анхаарах хэрэгтэй бололтой. Шинэ туршлага бий болгох адал явдлын эрэл хайгуул хийнэ. Энэ үед дотоод мэдрэмж тань танд эрч хүч өгөх болно. Цагийг хувийн амьдралын асуудлаа шийдвэрлэх, оюун санаагаа тогтворжуулахад зориулахыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр өөрийн чадвар мөн амжилтад хүрэх итгэл найдвар аажмаар нэмэгдэнэ. Таныг ойлгохыг хүсэхгүй байгаа хүмүүсээс аль болох холхон бай. Хэврэг харилцаагаар хүн чанараа бүү худалд. Од эрхэс танд сэтгэл хөдлөлөө тогтоон барьж, хянахыг анхааруулж байна. Хайр дурлалын харьцаанд хямралт үе тохиож болно. Зарим бэрхшээл амьдралыг өөрөөр харах боломж өгнө. Мөн бүтээлч үйл ажиллагаа эрхлэх, чин сэтгэлийн харилцаа үүсгэх зэрэгт тааламжтай. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийх, хоолны дэглэм барих зэрэгт тохирсон үе.
ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт таны ирээдүйд хэрэгтэй үйл явдал болно. Хөрөнгө оруулалт, эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа азтай байх болно. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал таны талд шийдэгдэх байх. Харин санхүүтэй холбоотой санаа зовоосон асуудлууд гарч магадгүй. Зарим дотны найз нөхөд танаас тусламж гуйна. Өөрийн боломжын хязгаарыг тооцож бай. Орлоготойгоо холбоотой сургамжаа сайн санаж, мөнгөө хэмнэхэд тохирсон цаг үе. Мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарвал ойр дотныхноосоо туслалцаа ав. Сэтгэл санаагаа төвлөрүүлэхийн тулд бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно. Бусад хүмүүс таны оюуны хүч болон уран бүтээлч чадварыг зүй ёсоор үнэлэхгүй бол сэтгэл гутрах, зөв зам сонгосондоо эргэлзэх байдал үүснэ. Долоо хоногийн сүүл рүү зарим үйл ажиллагаа сайхан бүтэх хэдий ч, шинэ нөхцөл байдалд орсон хүмүүс өөрийгөө илэрхийлж чадахгүй бололтой. Зарим нэг хүн хамтран ажиллахад бага зэрэг эргэлзээтэй санагдах тул тухайн үйл явц, үүссэн нөхцөлд тохируулан ажилла. Ажил хэргийн зарим зүйл танд таалагдаж байсан ч цалингаа нэмэгдүүлэхийг хичээх юм уу шинэ ажил хайна. Хайр дурлалын сайн харилцаа сайхан ирээдүйдээ итгэлтэй байх гол тулгуур байх болно. Хувийн амьдралдаа урд өмнө гаргасан хичээл зүтгэлийнхээ үр шимийг амсах боломж олдоно. Эрүүл мэндийн асуудал байгаа бол эмнэлэгт үзүүлэхээ хойш бүү тавь. Асуудал яг юу болохыг мэдэхийн тулд мэргэжлийн эмчид ханд.
НУМ

Энэ долоо хоног гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаа хийх зэрэгт сайн. Ажилдаа шинэ технологи, арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Сэтгэл санаа сайн төвлөрөх тул нарийн төвөгтэй зүйлд татагдана. Олон зүйлийн хариултыг олж мэдэх хүсэл таныг эзэмдэнэ. Ажлын газрын нэгэн хэвийн уйтгартай байдлаас залхсан хүмүүс өөр чиглэлээр ажиллах, сурах хүсэлтэй байна. Найз нөхөд болон бизнесийн түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоох боломжтой үе. Эртний найзууд эргэж уулзах магадлалтай. Зарим учрал тохиол танд ихээхэн итгэл найдвар төрүүлнэ.Шударга байдлыг эрхэмлэвэл найз нөхдийн хоорондох харилцаа сайжирна. Харилцан буулт хийхийг шаардсан асуудал тулгарах магадлалтай. Гаргасан алдаануудаа сайн нягталж учрыг нь ол. Зарим эргэлзээ төрүүлсэн асуудал таныг төөрөгдүүлнэ. Ямар нэг зүйлд гол үүрэг гүйцэтгэх юм уу ур чадвараа батлан үзүүлэх зорилгоор эрсдэлтэй алхам хийж магадгүй. Хэт их өөртөө итгэх нь алдаа байж мэднэ. Цаашид багаараа ажиллах нь илүү ухаалаг алхам байна. Долоо хоногийн сүүл рүү зүрх сэтгэлээ дагавал урьдын хэв маягаараа амьдарч чадахгүйд хүрнэ. Нийгмийн олон асуудал үнэхээр утгагүй санагдана. Асуудлыг бодит өнцгөөс нь харж, урдах зам мөрөө хөөх эсвэл тэрслэх босох эсэх нь таны л сонголт байна. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг санал болгож байна. Хэдийгээр ажил дээр тань зөрчил бий болох ч эерэг бодол, өөртөө итгэлтэй байдлууд тань үүнийг даван туулах хүч болно. Та эелдэг байвал хүмүүс ч мөн адил хандана. Аливаа зүйлийг өөдрөгөөр харах нь урьдаас тооцоолоогүй асуудлуудыг шийдвэрлэх арга зам байх болно. Хэрэв хууль ёсны дагуу эсэхийг бүрэн шалгаагүй бол гарын үсэг зурахаа хойшлуулсан нь дээр. Таны зөөлөн сэтгэл хүчтэй байх бөгөөд хүнд байдалд орсон найзтайгаа уулзаж, тусалж дэмжихийг хичээ. Эргэн тойрныхныгоо ойлгохыг хичээж дарамт бүү үзүүл. Архи согтууруулах ундаа бүү хэрэглэ.
МАТАР

Бизнесийн үйл ажиллагаа таатай байх бөгөөд бусдын хүсэл сонирхлыг сайтар анхаарвал ямар нэг боломж олж харах болно. Гэхдээ азад найдахаас илүү сайтар судалгаа хийх хэрэгтэй. Танд шинэ найзтай эсвэл шинэ бизнесийн хамтрагчтай болох боломж гарах болно. Шинэ хамтрагчтайгаа орлогын ашигтай эх үүсвэр бий болгох гэрээ байгуулж магадгүй. Өнгөрсөн үеийн туршлага хэрэгтэй бөгөөд энэ тухайгаа сэргээн санахад гэмгүй. Хийх ёстой ажлаа цагт нь амжуулах нь аливаа үл ойлголцлыг залруулахаас гадна өөрийн ололт амжилтынхаа үр шимийг мэдрэхэд тусална. Өөртэйгөө адил бэрхшээл амссан туршлагатай хүмүүстэй хувийн асуудлаа хуваалц. Ах дүү хамаатан садантай холбоотой анхаарал татсан нөхцөл байдал үүснэ. Таныг хүрээлэн байгаа хүмүүс таны мэргэн үгс, бодлоготой үйл хөдлөлд хөтлөгдөх болно. Өөрийн төрөлхийн бүтээлч байдлаа сайхан яриа хэлэлцээр явуулахад ашиглах нь танд амжилт мэдрүүлнэ. Зөн совин тань сэтгэл татам хэн нэгэн рүү тэмүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн таагүй байрлал шийдэмгий, цэгцтэй байхгүй бол алдаа гаргах магадлалтайг сануулж байна. Мөн болж буй үйл явдлыг хурцаар хүлээн авах нь таагүй үр дүн дагуулна. Тогтвортой байдлаа эргүүлж олж авахад амар биш байна. Олон зүйл анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Таны хувьд гаднын нөлөөнөөс холхон амарч тайвшран, алдсан эрч хүчээ сэргээхийг илүүд үзэх хэрэгтэй. Техникийн асуудал мөн саад учруулна. Тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Яг энэ үед сэтгэл хөдлөл, дургүйцлээ бүү ил гарга. Зарим ганц бие хүмүүс тэнцвэргүй байдлыг мэдэрнэ.
ХУМХ

Мөрөөдлөө биелүүлэх гэж хэт их улайран зүтгэснээс болж ганцаардалд орох вий. Санаа бодол таарч тохирохгүй хэн нэгэнд татагдах нь өөрийгөө ангал руу түлхэнэ. Тиймээс оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал үе. Од эрхсийн нөлөө таны хөгжилтэй өнгөрүүлэх цаг мөчийг хязгаарлах болно. Ямар ч үүрэг хариуцлагаас болж өөрийгөө хэт стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Өөрийн далд ухамсартаа итгэ. Хэрвээ та үнэхээр хүсэж байгаа бол хэрэггүй зуршлаа хаях зориг гарга. Үрэлгэн байдлаа засах хэрэгтэй байгаа нь баяр наадмыг урьдаас илүү өргөн дэлгэр тэмдэглэж, зардлын хэтрүүлснээс болсон бололтой. Зарим хүмүүст өөрчлөлт хийх шаардлага гарна. Эрүүл мэндээ хамгаалж, амьдралын дэглэмээ анхаар. Биеийн эрүүл мэндээ сайжруулахад цаг зав гарга. Хоосон мөрөөдөлд автах юм бол түгшүүр, хуурамч айдаст автана. Төөрөгдөл, бүтэлгүйтэлтэй учирна. Боломжтой үедээ бясалгал хийвэл тайвшрахаар байна. Долоо хоногийн сүүл рүү таны эрч хүч нэмэгдэж, бүтээлч байдал өснө. Оюуны түвшин, дур татам байдал болон бэрхшээлийг давах хүсэл нь ажил хэрэгт ч хайрын харилцаанд ч амжилт авчирна. Зарим нэг сөрөг үйл явдалтай тулгарна. Хэрэгтэй үедээ чухал ажлаа шийдэж, шаардлагатай гэрээ, хэлэлцээрийг зөв хийхийг хичээ. Өөрийн юу бодож байгаа талаар оновчтой илэрхийлэх юм бол бүх зүйл байрандаа орно. Хайр дурлалын харилцаатай холбоотой асуудлууд таны төсөөлсөн шиг амар байхгүй. Тиймээс та хайртай хүнийхээ асуудлыг бусад хэрэгцээнээс ялгаж салгах хэрэгтэй. Гэр бүлийнхээ төсөвт тохируулж, сэтгэл хөдлөлөөр ямар нэг үнэтэй үйл ажиллагаанд оролцох эрсдэлээс холхон шиг байх хэрэгтэй.
ЗАГАС

Харилцаа бүтэлгүйтэхийн зэрэгцээ, хэн нэгнийг гомдоож болзошгүй байна. Танд улс төр нийгмийн салбарын асуудалд оролцох шаардлага гарна. Мөн энэ үед сонголт хийх хэцүү байна. Өөрийн үзэл бодолд үнэнч байхгүй бол тогтворгүй байдал бий болно. Та бүтээлч санаачилга гаргаж, бусдад хэт шүүмжлэлтэй хандахгүй байх хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн толгойд бүтээлч санаа дүүрэн байна. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Бусдын санааг зовоохоос сэрэмжил. Бусдад таалагдахын тулд заавал өөрийгөө өөрчлөх алба байхгүй бөгөөд энэ нь байдлыг улам дор болгож болно. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Амьдралаа өнгөлөг, баяр хөөртэй төсөөлж, сонирхолтой байдлыг бий болго. Танд чухал хүмүүстэй харьцаагаа сайжруулах боломж гарч ирэх бололтой. Ойр дотно хүмүүсээ сайн ойлгох шаардлага зүй ёсоор гарна. Хувийн харилцаандаа өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй болно. Урьдын дургүй дурсамж хайр дурлалд асуудал болж мэднэ. Сэтгэлийн хөөрөл замбараагүйдэлд хүргэж уян зөөлөн хандлагыг алга болгох талтай. Хайртай хүндээ өөрийн эрхэм чанараа харуул. Гэр орондоо тайван, таатай уур амьсгал үүсгэ. Хэрүүл маргаан гарахаас сэргийл. Хэрэв ямар нэгэн алдаа гаргасан бол уучлал гуйхад бэлэн бай. Эрүүл мэнддээ сайн анхаар. Эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцож, зөв сонголт хийх хэрэгтэй. Эцэг эхдээ санаа тавьж асран хамгаалахад тохиромжтой үе юм. Долоо хоногийн сүүл рүү мөнгөтэй холбоотой асуудалд та сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал өөрийнхөө орлогыг нягталж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Амьдралын идэвхжил ихсэх энэ үед та гадаад орчны үймээн самуунаас хол байх хүсэлтэй байна. Энэ нь урьдчилан тогтоох боломжгүй зүйлийн талаар тунгаан бодож, үнэлэлт дүгнэлт өгөхөд тусална. Бусдыг ялан дийлэх гэж хэт хичээх хэрэггүй. Та алдах магадлалтай. Эрч хүчээ зөв зохистой, зохион байгуулалттайгаар ашиглахыг хичээ. Таныг гайхшируулан бишрүүлэх чадвартай хэн нэгнийг олж түүнээс урам зориг олж ав. Ааш зан хором мөч бүр өөрчлөгдөх тул хэрүүл маргаан хийхээс татгалз. Бүх маргааны шалтгаан нь төдий л анзаарагдахгүй асуудал байж болох юм.

