Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ
Хувцас загвар

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

Урлаг Урлаг14/07/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэдхэн жилийн өмнө хуучин хувцас худалдаж авдаг хүмүүсийг мөнгөө хэмнэхийг зорьдог хэрэглэгчид гэж ойлгодог байсан бол өнөөдөр энэ ойлголт эрс өөрчлөгджээ. Ялангуяа Z үеийнхэн буюу 1997-2012 оны хооронд төрсөн хэрэглэгчдийн хувьд “thrift” дэлгүүр, “secondhand” буюу хуучин эд хэрэгслийн платформ болон “vintage” дэлгүүрүүд нь хямд үнэ хайдаг газар бус, харин өөрийн хэв маягийг бүтээх, бусдаас ялгарах, дахин худалдах боломжтой үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг олох орон зай болон хувираад нилээдгүй удсан.

Энэ өөрчлөлт зөвхөн загварын чиг хандлагад бус, дэлхийн хувцасны үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, цахим худалдааны салбарт ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлж эхлээд буй.

АНУ-ын хуучин эд хэрэгслийн худалдааны “ThredUp” платформ болон судалгааны “GlobalData” байгууллага хамтран боловсруулсан “Resale Report 2026” тайланд дурдсанаар, дэлхийн хуучин хувцасны зах зээл 2025 онд 257 тэрбум ам.долларт хүрэх бол 2030 онд 393 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн хувцасны нийт хэрэглээний 10 орчим хувийг бүрдүүлж байна.

Мөн АНУ-д хуучин хувцасны зах зээл тайлант хугацаанд шинэ хувцасны жижиглэн худалдааны зах зээлээс бараг дөрөв дахин өндөр хурдаар өссөн нь хэрэглэгчдийн зан төлөв үндсэндээ өөрчлөгдөж эхэлснийг харуулж буй гол үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Тайланд онцолсноор зах зээлийн дараагийн томоохон сорилт нь эрэлт бус, харин чанартай хуучин хувцасны нийлүүлэлт болж эхэлсэн байна. Судалгаагаар хэрэглэгчдэд хувцсаа дахин худалдаалахад илүү хялбар нөхцөл бүрдүүлж чадвал зөвхөн АНУ-ын зах зээлд нэмэлтээр 23.3 тэрбум ам.долларын эдийн засгийн боломж бий болох тооцоо гарчээ.

Зах зээлийн энэхүү өсөлтийг хамгийн хүчтэй тодорхойлж буй бүлэг нь Z үеийнхэн юм. “ThredUp”-ийн боловсруулсан “Resale Report 2025” тайланд дурдсанаар Z үеийнхэн болон миллениал хэрэглэгчид ойрын 12 сарын хувцасны төсвийнхөө дунджаар 46 хувийг хуучин хувцсанд зарцуулахаар төлөвлөж байгаа нь нийт хэрэглэгчдийн дундаж болох 34 хувиас хавьгүй өндөр үзүүлэлт юм.

Өмнө нь шинэ бүтээгдэхүүн худалдан авах нь хэрэглэгчийн статусыг илэрхийлдэг байсан бол өнөөдөр олон залуу хэрэглэгчийн хувьд дахин давтагдашгүй “vintage” хүрэм, 1990-ээд оны жинсэн өмд, эсвэл үйлдвэрлэгдэхээ больсон загварын цүнх нь илүү үнэ цэнтэй сонголт болжээ. Ингэснээр “өөртэйгөө ижил хувцастай хүнтэй таарахгүй байх” нь шинэ үеийн хэрэглээний нэг шалгуур болон өөрчлөгдөж байна.

Энэ хандлагыг “Vogue Business” энэ оны зургадугаар сард нийтэлсэн хэрэглэгчийн судалгаа мөн баталжээ. Судалгаагаар “secondhand” болон “vintage” дэлгүүрээс худалдан авалт хийдэг хэрэглэгчдийн эзлэх хувь Z үеийнхний дунд нийт хэрэглэгчдээс мэдэгдэхүйц өндөр байсан бөгөөд “secondhand” тансаг хэрэглээний бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүсийн 44 хувь нь өвөрмөц, ховор бүтээгдэхүүн олохыг чухалчилдаг бол 43 хувь нь илүү боломжийн үнийг эрэлхийлдэг байна.

Сошиал медиа энэхүү өөрчлөлтийг улам эрчимжүүлсэн байна. “TikTok”, “Instagram” болон “Pinterest” зэрэг платформ дээр #ThriftFlip, #VintageFashion, #ThriftFinds зэрэг хаштагууд олон тэрбум удаа давтагдаж, thrift дэлгүүрээс олсон өвөрмөц бүтээгдэхүүнээ танилцуулах нь залуу хэрэглэгчдийн дунд шинэ төрлийн контент болон хөгжжээ. Ингэснээр хуучин хувцас худалдаж авах нь зөвхөн худалдан авалт биш, харин бүтээлч байдлаа илэрхийлэх, бусдаас ялгарах соёлын нэг хэсэг болсон байна.

Secondhand худалдааны эдийн засгийн ач холбогдлыг энэ онд болсон нэгэн томоохон хэлцэл тодорхой харууллаа. Тодруулбал, “eBay” компани залуу хэрэглэгчдийн дунд түгээмэл хэрэглэгддэг secondhand загварын “Depop” платформsг “Etsy”-ээс 1.2 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсон талаар “Associated Press” мэдээлсэн юм. “Depop” платформын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2025 оны эцсийн байдлаар долоон саяд хүрсэн бөгөөд тэдний бараг 90 хувь нь 34-өөс доош насныхан байжээ. Энэ хэлцэл нь дэлхийн томоохон технологийн компаниуд ч Z үеийнхний resale хэрэглээг ирээдүйн өсөлтийн зах зээл гэж үзэж эхэлснийг илтгэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Алтан гадас” одон хүртлээ

07/07/2026
Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: BTS-ийн Жимин Парисын загварын долоо хоногт “Dior”-ын элч төлөөлөгчөөр оролцлоо

24/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026

Дуучин Рианна удаан хугацааны дараа эргэн тайзнаа гарлаа

14/07/2026

“Алтаргана” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.