Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ
Дуу хөгжим

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

Урлаг Урлаг14/07/2026Шинэчлэгдсэн:14/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих, аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой “Тайга” фестиваль өнөөдөр /2026.07.14/-өөс энэ сарын 17-ныг дуустал Булган аймгийн Бугат сумын Түлүүгийн даваа орчимд зохион байгуулагдаж байна.

Энэхүү фестиваль нь байгалийн аялал жуулчлал, ухаалаг хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үндэсний өв соёл, урлагийг нэг дор нэгтгэсэн, өргөн цар хүрээтэй арга хэмжээ бөгөөд тайгын бүсийн өвөрмөц байгаль, аялал жуулчлалын нөөц боломжийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Мөн орон нутгийн хөгжлийн онцлогийг таниулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Фестивалийн үеэр

– Үндэсний өв соёл, ардын урлагийн тоглолт
– Орчин үеийн уран бүтээлчдийн тоглолт
– Нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
– Гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга
– Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн
– Танин мэдэхүй, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Ингэснээр жуулчид болон оролцогчид байгалийн үзэсгэлэнд үндэсний өв соёл, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, аялал жуулчлалын шинэ боломжуудтай нэг дор танилцах боломжтой аж.

Хаана болох вэ?

Фестивалийг зохион байгуулах Түлүүгийн даваа нь улсын төв болон бүсийн томоохон хот, суурин газруудаас авто замаар хүрэхэд тохиромжтой байршилд байрладаг. Үүнд:

Улаанбаатар – 496 км
Дархан – 272 км
Эрдэнэт – 96 км
Булган аймаг – 39 км
Бугат сум – 35 км
Архангай аймаг – 260 км
Мөрөн хот – 305 км
Хатгал тосгон – 402 км юм.

“Тайга” фестиваль зөвхөн урлаг, соёлын арга хэмжээ бус, бүс нутгийн хөгжлийн боломжийг сурталчлах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал индэр болохоороо онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Винсент Пасторе 80 насандаа таалал төгсжээ

03/08/2026

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026

“Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.