Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий
Археологи

Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий

Урлаг Урлаг15/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Айраг нуурын цогцолбор дурсгал нь Завхан аймгийн Сонгино сумын нутаг Айраг нуурын зүүнтээ оршдог. Тус цогцолбор нь том хүрээтэй хиргисүүр, түрэгийн үеийн уран нарийн хийцтэй хүн чулуун хөшөөтөй хоёр тахилын онгон, нуурын өмнө талд орших хас тэмдэг сийлсэн буган чулуун хөшөө зэрэг дурсгалуудаас бүрддэг.

Хиргисүүр бол Монгол орны баруун болон төвийн бүс, хөрш зэргэлдээ Өвөрбайгал, Тува, Шинжаанд тархсан хүрлийн үеийн үндсэн дурсгал юм. Хиргисүүр нь төв хэсэгтээ чулуугуур үйлдсэн овоолго, түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Айраг нуурын хиргисүүр нь дугуй хүрээтэй бөгөөд хүрээний голч нь 300м (хүрээний өргөн 16 м), голын овоолгын голч 32м, өндөр 1.5 м хэмжээтэй. Энэ нь манай улсын нутагт бүртгэгдсэн хамгийн том дугуй хүрээтэй хиргисүүр юм. Айраг нуурын өмнө талд нэгэн содон дүрслэл сийлсэн буган чулуун хөшөө орших бөгөөд тус хөшөөний арын хэсэгт дөрвөн адууны толгойг эвлүүлэн эргүүлж хас хэлбэрт оруулсан дүрслэлийг сийлжээ.

Манай улсын нутагт илрүүлэн олж бүртгэсэн 1200 гаруй буган чулуун хөшөөдийн дотор үүнээс өөр ийм дүрслэлтэй хөшөө одоо хир тэмдэглэгдээгүй байна. Айраг нуурын зүүн талд хүн чулуун хөшөөтэй хоёр тахилын байгуулмж бий. Эхний тахилын байгууламжын хүн чулуун хөшөө 1.35 х 33 х 16 см, дараагийн тахилын байгууламжын хүн чулуун хөшөө 1.75 х 22 х 14 см хэмжээтэй. Зүүн өмнө зүг чиглэсэн хоёр эгнээ зэл чулуутай. Энэ хоёр хүн чулуун хөшөөд нь хийц дүрслэл уран нарийн бөгөөд бүрэн бүтэн байдалтай юм. Хийц маягийн хувьд дээрх хоёр хүн чулууд хөшөөд нь түрэгийн үед хамаарах юм.

Өдгөө манай улсын нутаг дэвсгэрээс 620 гаруй түрэгийн үеийн хүн чулуун хөшөөдийг илрүүлэн олж бүртгээд байна.Тус цогцолбор дурсгалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Дэлхийн шилдэг сэтгүүл Монгол, Францын хамтарсан төслийн үр дүнг онцолжээ

13/08/2026
Археологи Урлаг

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

10/08/2026
Археологи Урлаг

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.