Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв
Кино

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

Урлаг Урлаг15/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Disney”-н 2016 оны хит хүүхэлдэйн кино “Moana”-гийн live action хувилбар буюу уран сайхны кино шүүмжлэгчдээс тааруухан үнэлгээ авч, олонх нь уг бүтээлийг “Утгагүй хувилбар, анхны хувилбарынхаа сэтгэл татам байдлыг алдагдуулсан” гэж шүүмжилжээ.

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар шинэ кино нь эх хувилбарын үйл явдлыг бараг өөрчлөлтгүй хуулбарласан бөгөөд шинэ санаа, бүтээлч шийдэл бараг агуулаагүй байна.

“Evening Standard” сонин уг бүтээлд таван одноос нэгийг өгч, “Анхны кино хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм байсан бол шинэ хувилбар нь оршин байх шаардлагагүй мэт санагдана” хэмээн бичжээ.

“The Times” сонин мөн кинонд таван одноос нэгийг өгч, Дуэйн Жонсоны бүтээсэн Мауигийн дүрийг өмнөх хүүхэлдэйн киноных шиг эрч хүчтэй биш, харин уйтгартай болсон гэж дүгнэжээ. Мөн найруулагч Томас Кэйлийн найруулга хангалттай амьд мэдрэмж төрүүлээгүй гэж шүүмжилсэн байна.

Харин гол дүрд тоглосон Австралийн залуу жүжигчин Кэтрин Лагаайягийн жүжиглэлтэд зарим шүүмжлэгч эерэг үнэлгээ өгсөн ч сул зохиол, хуучин хэв маягийг давтсан найруулга түүний авьяасыг бүрэн харуулж чадаагүй гэж онцолжээ.

“Rotten Tomatoes” сайтад нийтлэгдсэн шүүмжүүдийн дүнгээр кино шүүмжлэгчдийн үнэлгээ ердөө 33–34 хувь байгаа бол үзэгчдийн үнэлгээ харьцангуй өндөр буюу 90 хувь хүрчээ. Энэ нь шүүмжлэгчид болон үзэгчдийн байр суурь нэлээд зөрүүтэй байгааг харуулж байна.

Хэдийгээр кино Хойд Америкийн бокс оффист нээлтийн долоо хоногтоо тэргүүлсэн ч 250 сая ам.долларын үйлдвэрлэлийн өртөгтэй харьцуулахад дэлхий даяар 95 сая ам.долларын орлого олсон нь “Disney”-н хүлээлтэд хүрээгүй гэж салбарын шинжээчид үзэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Кино Урлаг

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.