Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ
Дуу хөгжим

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

Урлаг Урлаг15/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёр удаагийн “Оскар”-ын шагналт жүжигчин Энтони Хопкинс 88 насандаа “Decca Classics” дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулж, хөгжмийн зохиолчийн хувиар албан ёсоор анхны синглээ гаргалаа. Ингэснээр тэрбээр олон арван жилийн турш үргэлжилсэн хөгжмийн мөрөөдлөө бодит болгож байна.

Энтони Хопкинсын анхны сингл “Bracken Road” нь түүний удахгүй гаргах “Life Is a Dream” нэртэй найрал хөгжмийн цомгийн эхний бүтээл юм. Энэхүү цомог 2026 оны наймдугаар сарын 21-нд худалдаанд гарах бөгөөд жүжигчний сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд зохиосон хөгжмийн бүтээлүүдийг багтаажээ.

Цомгийг “Philharmonia Orchestra”-ийн хөгжимчид “Грэмми”-ийн шагналт удирдаач Густаво Дудамелийн удирдлага дор тоглосон бөгөөд виолончель хөгжимчин Грегорио Нието, төгөлдөр хуурч Серхио Тьемпо нар хамтран оролцжээ.

Энтони Хопкинс “Хөгжим бол миний хамгийн анхны хүсэл мөрөөдөл байсан. Би бүх амьдралынхаа турш хөгжим зохиосон” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр уг цомгийн бүтээлүүд нь хүүхэд нас, гэр бүл, төрөлх Уэльс нутаг болон амьдралынх нь дурсамжаас сэдэвлэсэн маш хувийн шинж чанартай гэдгийг онцолжээ.

“Bracken Road” бүтээл нь Энтони Хопкинсын өмнөд Уэльсийн Маргам тосгонд өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжаас санаа авсан бол цомогт багтсан “My Fatherland” зэрэг бусад зохиолууд нь түүний эх орон, гэр бүлдээ зориулсан бүтээлүүд юм.

Хэдийгээр Энтони Хопкинс дэлхий даяар “The Silence of the Lambs”, “The Father” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн жүжигчин гэдгээрээ алдартай ч тэрбээр дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд хөгжим нь жүжигчний карьераас ч өмнөх хамгийн анхны хүсэл тэмүүлэл байсан гэж ярьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026
Кино Урлаг

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026
Дуу хөгжим Урлаг

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.