Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-нд болно
Өв соёл

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-нд болно

Урлаг Урлаг20/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, мөн Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар наймдугаар сарын 4-нд болно.

Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг болох далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн, 60 орчим километр үргэлжилдэг байгалийн үзэсгэлэнт Сутай хайрхан уул нь тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм.

Энэ уул нь сарлагийн үржил, бэлчээрийн таатай нутаг бөгөөд сүү, саалиар арвин, сарлаг, үхрийн сүрэг олонтой тул эрт дээр үеэс “Сүүтэй уул” хэмээн нэрлэж иржээ. Сутай хайрхан нь янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно зэрэг зэрлэг амьтдын амьдрах орчин болсон, байгалийн баялаг тогтоцтой нутаг юм. Мөн уулын өвөр хормойгоос Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгаж, Тонхил сумын иргэдийг ундаалдаг.

Сутай хайрханы өвөрт оршдог багахан өндөрлөг дээр эртнээс тахин шүтэж ирсэн “Их овоо” хэмээх овоо байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож, 2008 онд анхны төрийн тахилгын ёслолыг үйлджээ.

2008 оноос эхлэн Их овоог тогтмол тахиж, Сутай хайрхан уулыг төрийн тахилгат уул болгон дөрвөн жил тутамд тахиж байна.

Говь-Алтай аймгийн төвөөс 300 гаруй километр, Улаанбаатар хотоос 1300 орчим километрийн зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026
Өв соёл Урлаг

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.