Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ
Кино

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

Урлаг Урлаг20/07/2026Шинэчлэгдсэн:20/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Кристофер Ноланы бүтээсэн “Одиссей” кино дэлхий кино театруудын дэлгэцнээ гарсны дараах эхний амралтын өдрүүдээр 264.1 сая ам.долларын орлого олсон тухай “Universal Pictures” компани мэдээлжээ. Үүний 124.5 сая ам.долларыг АНУ, Канадын кино театруудаас олсон байна.

Эртний Грекийн домогт туулиас сэдэвлэсэн уг кинонд домгийн баатар Одиссейн дүрийг жүжигчин Мэтт Дэймон бүтээсэн бөгөөд Одиссей нутаг руугаа буцах замдаа олон янзын саад бэрхшээл, онцгой содон үйл явдлуудтай учирч эрэлхэг зоригтойгоор даван туулж байгаа тухай өгүүлдэг. Энэхүү кино нь Кристофер Ноланы хувьд 2023 онд дэлгэцнээ гарч, “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг хэд хэдэн төрөлд “Оскар”-ын шагнал хүртсэн “Оппенхаймер” бүтээлээс нь хойших анхны кино юм.

“Энэ амралтын өдрүүдэд АНУ-ын кино зах зээлд “Одиссей”-г тойрсон асар их догдлол мэдрэгдлээ” хэмээн “Universal Pictures”-ийн дотоодын кино түгээлт хариуцсан ерөнхийлөгч Жим Орр хэлсэн байна.

“Rentrak” компаниас мэдээлснээр, тус кино амралтын өдрүүдээр АНУ-ын болон дэлхийн бокс оффисыг орлогоороо тэргүүлсэн бөгөөд тасалбар худалдан авагчдын тал хувь нь 18-34 насныхан байжээ.

“Одиссей” киног 250 сая ам.долларын төсвөөр бүтээжээ. Нээлтийн үзвэрт оролцсон үзэгчдээс уг кино “CinemaScore”-ийн “A” үнэлгээ авсан бол “Rotten Tomatoes” цахим хуудсанд мэдээлснээр, үнэлгээ нь 97 хувьтай гарсан байна.

Инфляцыг тооцсон дүнгээр “Одиссей” нь нээлтээ хийсний дараах амралтын өдрүүдэд дэлхий даяар хамгийн их орлого олсон К.Ноланы гурав дахь кино болсон байна. Уг киноны өмнө 2012 онд дэлгэцнээ гарсан “The Dark Knight Rises”,  2008 оны “The Dark Knight” кинонууд бичигдэж байгаа бөгөөд инфляцыг тооцсон дүнгээр тус бүр 358.5 сая ба 304 сая ам.долларын орлого олж байжээ.

“Universal Pictures”-ийн мэдээлснээр, АНУ, Канадын үзэгчдийн тал хувь нь “Одиссей”-г өндөр нягтаршилтай дэлгэц, дууны технологитой танхимд үзэхээр сонгосноос 23 хувь нь IMAX танхим байсан байна.

Кино сонирхогчид “Одиссей”-н тасалбарыг жилийн өмнөөс авч эхэлсэн байна. Зарим IMAX кино театрууд урьдчилсан захиалгаа жилийн өмнө нээсэн бөгөөд эрэлт маш өндөр байсан тул Хойд Америкийн 50 гаруй кино театр шөнө дундаас өглөөний 07:00 цаг хүртэл нэмэлт үзвэр гаргажээ.

Судлаачдын дийлэнх нь энэхүү баатарлаг туульсыг  эртний Грекийн их туульч Хомер МЭӨ VII-VIII зуунд зохиосон гэж үздэг.

Кино үзэгчдийн дунд Кристофер Ноланы нэр хүнд өндөр байгааг тус киноны амжилттай нээлт харууллаа гэж шинжээчид дүгнэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026
Кино Урлаг

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026
Кино Урлаг

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаар аялбал нүүдэлчдийн түүхийг өгүүлэх археологийн өвүүдийг үзээрэй

21/07/2026

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026

Эдди Уильямс: Гэр бүлээрээ Монголд зочилж, нандин дурсамж бүтээхийн зэрэгцээ нүүдэлчдийн соёлтой танилцаж байгаадаа баяртай байна

20/07/2026

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.