Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл
Дуу хөгжим

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

Урлаг Урлаг23/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ой, уул, ус, галын дөл, дуу хөгжмийг нэг дороос мэдрүүлж, залуусын сэтгэлд оч асаасан фестиваль бол Тайга байв. Энэ жилийн Тайга фестиваль Булган аймгийн Бугат сум, Түлүүгийн даваанд долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

XIII зууны үеийн Монголын ойн иргэд болон уулын хүмүүсийн амьдрал, байгальтайгаа нэгдэн орших ухаанаас Тайга фестивалийг сэдэвлэснээрээ онцлог аж.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Тайга фестиваль нь энэ жил илүү өргөн хүрээнд болж, camping, art installation, electronic music-ийг байгальд мэдрэх боломжийг олгосон нь хөгжимд дурлагсдад хамгийн их таалагдсан юм.

Өнгөрсөн жил Тайга фестивалийг анх удаагаа Хөвсгөл аймгийн цэнгэлдэхэд амжилттай зохион байгуулсан. Тус фестиваль олон хүнийг татаж фестивалийн долоо хоногт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хяналтын цэгээр нэвтэрсэн автомашины тоо 49 мянгыг давсан гэх тоон мэдээлэл бий.

Энэ жилийн фестивалийн онцлогийн талаар зохион байгуулагч, “Тоонот” продакшны захирал, ерөнхий продюсер, sound инженер, дуучин Э.Дэлгэрмөрөн “Манай фестивалийн онцлог гэвэл хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулж байгаа нь юм. Хүмүүс зөвхөн тоглолт үзээд буцах биш, Булган нутгийнхаа байгалийг мэдэрч, аялж, амарч, сайхан дурсамжтай үлдээсэй гэж хүсэж байна. Орон нутагт ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулна гэдэг Улаанбаатарт хийхээс бараг хоёр дахин их зардал, хөдөлмөр шаарддаг. Гэхдээ тэр бүхнийхээ хэрээр илүү чанартай, гоё фестиваль хийхийг зорьж байна” гэж байлаа.
Энэ жил Тайга фестивалийг зохион байгуулах газарт бүтээн байгуулалт хийж, хашаалж, морь машины хязгаарлалттай, машины зогсоолтой фестивалийн талбай, амралтын газрыг тусдаа байхаар төлөвлөсөн нь илүү таатай орчныг бий болгожээ.

Фестивальд 40 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд Skai isyourgod зэрэг гадаад уран бүтээлчид ирсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.  Мөн энэ жил олон онцлох зүйлс байсны нэг нь өглөөний иог байв. Тайгад дуудагдсан үзэгчид үзэсгэлэнт байгаль цогцолсон Булган аймгийн нарлаг өглөөг иогоор эхлүүлж, бие, сэтгэлээ байгалийн эрчим, хөгжмийн хэмнэлээр цэнэглэсэн юм. Ийнхүү дөрвөн өдрийн турш үзэгч, сонсогчдыг хөгжмийн яруу, тансаг ертөнцөөр аялуулж, гайхалтай дурсамжийг бүтээх орон зайг бий болгосон Тайга фестиваль өндөрсөн юм.

Түүнчлэн арга хэмжээ зохион байгуулагдсан бүс нутгийг Тайга фестивалын арын алба, Булган аймгийн тохижилт үйлчилгээний ангийн албан хаагч нар арга хэмжээний дараах бүрэн цэвэрлэгээг хийж, Бугат сумын Ханжаргалант багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ. Тэдний хэлснээр “Хариуцлага хамгийн чухал” билээ.
Улмаар Фестиваль дуусав уу, үгүй юу аль хэдийн дараа жилийн Тайга та биднийг дуудаж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.