Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь
Археологи

Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь

Урлаг Урлаг23/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны есдүгээр сард албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Буган хөшөөдийн судалгаа эхэлсэн ХХ зууны эхэн үеэс 1970-аад оны эхэн хүртэл түүний он цагийг нэлээд хожуу үед тухайлбал, Скифийн үе (НТӨ VIII-III зуун) гэхчлэн баримжаалж байжээ. Буган хөшөөдийн он цагийг тогтоохыг оролдож, нэлээд зөрөөтэй саналууд гараад байсан 1970-аад онд Зөвлөлтийн археологич Л.Р.Кызласов үүссэн асуудлыг шийдэхийн тулд “Илүү их малтах хэрэгтэй” гэж товч тодорхой зорилт дэвшүүлсэн байна.

Энэ зорилт Монголд хийсэн их хэмжээний малтлагын үр дүнд биелж, түүний он цагийг баттай тогтоох хэрэглэгдэхүүн бий болсон нь судалгааны том амжилт болсныг МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс гаргасан номонд дурджээ.

Гэхдээ дан ганц хэрэглэгдэхүүн цуглах төдий бус арга зүй болон хандлагын томоохон дэвшилд чухал нөлөө үзүүлжээ.

Буган хөшөөний үүссэн цаг хугацааг “харьцангуй он цаг”-аар буюу түүний дээр сийлж дүрсэлсэн эд зүйлсийг нь археологийн бодит олдвортой харьцуулах аргаар тогтоох аргыг түгээмэл хэрэглэж байжээ.

1975 онд В.В.Волков, Э.А.Новгородова нар Уушгийн өврийн буган хөшөөдийг илрүүлэн судалж, түүний дээр дүрсэлсэн зэвсэг багажийг Минусийн хотгорын хожуу хүрлийн үеийн Карасукын соёлд хамаарах бодит зэвсэг багажтай харьцуулан, он цаг нь төсөөлж байснаас хавьгүй эрт байж болох тухай санал дэвшүүлсэн байна. Буган хөшөөд Скифийн үеэс өмнө ч холбогдож болох тухай энэхүү үндэслэл сайтай санал нийт судлаачдын дэмжлэгийг авалгүй иржээ.

Харьцангуй он цагийн хүрээнд наад зах нь хүрлийн хожуу үед хамгийн анхны буган хөшөөд бүртгэгдсэн болохыг тогтоожээ. Ийм нөхцөлд буган хөшөөний тахилгын байгууламжид хийсэн радиокарбоны он цагууд үндсэндээ хиргисүүртэй адил НТӨ XIV-VIII зуунд хамаардаг байна. Энэ нь түүхэн үечлэлээр хожуу үеийн хүрлийн үе болдог байна. Энэ он цаг Төв Азийн нүүдэлчдийн “Амьтны загварт урлаг”-ийн үүслийн голомтыг Монгол нутгаас гарахгүй болохыг харуулсан нь чухал ач холбогдолтой гэж археологичид үзжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.