Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна
Өв соёл

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна

Урлаг Урлаг23/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны 07 дугаар сарын 19–29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо болж байна.

ЮНЕСКО-ийн 1972 оны “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-ын хэрэгжилтийг хангах үндсэн механизм болох Дэлхийн өвийн хороо нь Конвенцын оролцогч талуудаас сонгогдсон 21 гишүүн улсаас бүрддэг. Тус чуулганаар Дэлхийн өвийн төв болон зөвлөх байгууллагуудын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нэр дэвшүүлсэн өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг шийдвэрлэх, дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын төлөв байдалтай холбоотой асуудлыг авч хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргадаг.

Энэ удаагийн чуулганы үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцүүлэх бөгөөд холбогдох бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Монгол Улс ЮНЕСКО-ийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-д 1990 онд нэгдэн орсон. Түүнээс хойш соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал (2023), байгалийн ангиллаар Увс нуурын ай сав (2003), Монгол дагуурын ландшафт (2017)-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлээд байна.

Монгол Улс 2025 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд 2025–2029 оны хугацаанд тус хорооны үйл ажиллагаанд оролцож байна. Ийнхүү Монгол Улс Дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүн улсын хувиар анх удаа оролцож байгаа нь дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг бататгахын зэрэгцээ үндэсний өв соёлоо олон улсын түвшинд сурталчлан таниулах, хамгаалах үйл ажиллагааг улам өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.