Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна
Кино

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

Урлаг Урлаг23/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Agent Kim Reactivated” тулаант, адал явдалт цуврал кино “Netflix”-ийн англи бус хэлээрх шилдэг бүтээлүүдийн долоо хоногийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлсэн тухай тус стриминг платформ лхагва гараг /2026.07.22/-т мэдээлжээ.

Жүжигчин Со Жи Суб гол дүрд нь тоглосон, “SBS” сувгийн уг цувралд гэнэт сураггүй алга болсон охиноо хайж эхэлснээр нууц агентаар ажиллаж байсан өнгөрсөн үеийн нууцаа дэлгэхээс аргагүйд хүрч буй жирийн аавын түүхийг өгүүлдэг.

“Netflix”-ийн мэдээлснээр, вэбтүүнээс сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 8.2 сая үзэлттэйгээр дахин нэгдүгээрт бичигджээ. Мөн 73 оронд шилдэг аравт багтаж, Хонконг, Индонез, Сингапур, Перу зэрэг 19 оронд хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарсан байна.

Харин жагсаалтын хоёрдугаарт адал явдалт, уран зөгнөлт аймшгийн төрлийн цуврал болох “The East Palace” нь 4.9 сая үзэлттэйгээр орсон байна. Уг цуврал Өмнөд Солонгос, Тайландад хамгийн их үзсэн цувралаар, бусад 25 оронд шилдэг аравт багтжээ. Хараалд өртсөн хааны ордны үйл явдлыг өгүүлэх энэхүү цувралд Гу Чон (Нам Жү Хёк), Саен Ган (Ро Юн Со) нар үхлийн хараалаар бүх хүүгээ алдаж ганц хүүтэй үлдсэн хааны тушаалаар хараалын эх үүсвэрийг илрүүлэхийг оролдож байгаа тухай гардаг.

Жи Сун гол дүрд нь тоглосон “The Apartment Job” кино 3.3 сая үзэлттэйгээр таван байр ахиж тавдугаарт жагссан бол уг цувралын араас сургуулийн орчин дахь асуудлуудыг харуулсан “Teach You a Lesson” цуврал 2.9 сая үзэлттэйгээр бичигджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026
Кино Урлаг

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026
Кино Урлаг

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.