Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв
Музей

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

Урлаг Урлаг23/07/2026Шинэчлэгдсэн:23/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын Мэйходо ХХК-ийн захирал Су Кин (Su Qing) хувийн цуглуулгаасаа Япон улсын үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн 40 метр урттай хуулбарыг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхланд гардуулан өглөө.

Энэхүү хуйлмал бичиг нь 1274, 1281 онд Юань гүрний Хубилай хааны усан цэргийн флотын дайны үйл явдлыг тухайн үед дайнд оролцсон самурай Такэзаки Сүэнэгагийн захиалгаар зуруулан бүтээсэн түүхэн эх сурвалж бөгөөд XIII зууны үеийн Монгол, Японы харилцаа, цэрэг зэр зэвсгийн түүх, тухайн үеийн нийгэм, соёлыг судлахад чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм.

Тус бүтээлийг Хархорум музейн сан хөмрөгт хадгалан хамгаалж, эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар олон нийтэд сурталчлан таниулах  зорилгоор ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Хархорум музейн захирал Т.Баяраад албан ёсоор хүлээлгэн өгөв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Музейн үнэт үзмэрийн нэг нь жонш

12/08/2026
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.